Улсын хэмжээнд хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлэх сургагч багш нарыг бэлтгэж эхэлжээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, МҮХАҮТ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, МҮЭХ хамтран, НҮБ-ын Хүүхдийн сан, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр сургагч багш бэлтгэх “Хүүхдийн эрх ба бизнесийн зарчмууд” сургалт зохион байгуулж байна. Үүнд хот, орон нутгийн холбогдох байгууллагын 120 гаруй ажилтан, албан хаагчийг хамруулж буй аж. Сургагч багш нарт хүүхдийн эрх болон бизнесийн зарчимд суурилсан хүүхэд хамгааллын бодлого, түүнийг хэрэгжүүлэх арга зүйн талаар мэдлэг олгож байгаа гэнэ. Мөн хүүхдэд ээлтэй бодлого, үйл ажиллагааны талаарх олон улсын болон дотоодын сайн туршлагуудыг танилцуулж байна. Тухайлбал, сургагч багш нар Хүүхдийн эрхийн тухай хуулийг бүхэлд нь, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3-т “Ажил олгогч нь ажил, амралтын цагийг зохицуулах, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөл хэрэглэх зэргээр ажилтны ажил, амьдралын тэнцвэрийг хангахад дэмжлэг үзүүлэх, хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгах замаар ажилтны хүүхдэд ээлтэй, хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлнэ” гэж заасныг мөрдөх нь. Сургагч багш нар ирэх онд орон нутгийнхаа төр, хувийн хэвшлийн байгууллагуудад хүүхэд хамгааллын бод логыг хэрэгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр ажиллана. Тэдэнд дээрх байгууллагууд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэхээс гадна үйл ажиллагаанд нь хяналт тавихаар болжээ. Сургалт маргааш өндөрлөнө.