Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсээс иргэдийн хүнсний боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор “Зөв сонго, авахдаа ажигла” сэдэвт аян өрнүүлж эхэлжээ. “Хүнс эрүүл бол хүн эрүүл” хэмээн үзсэнээр уг аянд төрийн болон бусад байгууллагыг өргөнөөр хамрагдахыг уриалсаар буй аж. Санаачлагчид дүүргийнхээ ерөнхий боловсролын сургуулиудад өчигдөр нөлөөллийн сургалт явуулсан байна. Үүгээр хүнсний бүтээгдэхүүний хаяг, шошгыг хэрхэн унших, сонголтыг яаж зөв хийх талаар зөвлөгөө өгч, мэдээлэл хүргэжээ.
Бэлтгэсэн Р.Жаргал