Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг: Компанийн актив, пассивын удирдлагын бодлого боловсруулах, богино хугацааны мөнгөн урсгалын төсөөлөл болон гадаад валютын ханшийг төсөөлөх, мөнгөний болон хөрөнгийн зах зээлийн судалгаа, шинжилгээ хийх, санал, зөвлөмж боловсруулах.
Ажлын байранд тавигдах шаардлага:
- 1. Банк санхүү, эдийн засаг, санхүүгийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- 2. Санхүүгийн загварчлал, судалгаа шинжилгээ хийх, үнэлэлт дүгнэлт өгөх, тайлагнах туршлагатай;
- 3. Англи хэлний ярианы болон бичгийн өндөр мэдлэгтэй байх (IELTS-ийн 7 ба түүнээс дээш оноотой эсхүл түүнтэй дүйцэхүйц TOEFL-ийн оноотой бол давуу тал болно);
- 4. Мэргэшсэн нягтлан бодогч (CPA), Олон улсын мэргэшсэн нягтлан бодогч (ACCA), Мэргэшсэн санхүүгийн шинжээч (CFA) түвшний анхан шатлалын шалгалт өгч гэрчилгээ авсан бол давуу тал болно.
Нэмэлт ерөнхий шаардлага:
- 1. Хариуцсан ажилдаа идэвх санаачилгатай, бүтээлч сэтгэлгээтэй;
- 2. Ажлыг төлөвлөх, манлайлах, удирдан зохион байгуулах, дүгнэлт хийх, шийдвэр гаргах чадвартай;
- 3. Ёс зүйн хэм хэмжээ, хөдөлмөрийн сахилга батыг дээдлэн сахидаг;
- 4. Ажлын цаг ашиглалт сайтай, ажлын ачаалал даах чадвартай;
- 5. Байгууллагын болон хувь хүний нууцыг хадгалах чадвартай;
- 6. Харилцааны өндөр соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай;
- 7. Багаар болон бие даан үр дүнтэй ажиллах чадвартай;
- 8. Урт хугацаанд тогтвор суурьшилтай ажиллах эрмэлзэлтэй.
Бүрдүүлэх материал:
- 1. Анкет (www.mik.mn цахим хуудаснаас татаж авна уу);
- 2. 1 хувь цээж зураг;
- 3. Иргэний үнэмлэхний хуулбар (нотариатаар гэрчлүүлсэн байх);
- 4. Оршин суугаа хаягийн тодорхойлолт;
- 5. Боловсролын гэрчилгээ, диплом, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар (нотариатаар гэрчлүүлсэн байх);
- 6. Сургуулийн тодорхойлолт (шинэ төгсөгч бол);
- 7. Өмнөх ажлын газрын тодорхойлолтууд.
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэд материалаа delgermurun@mik.mn хаягаар болон Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 11-А хаягт орших Худалдаа хөгжлийн банкны 10-р давхарт 2018 оны зургадугаар сарын 02-ны өдрийг дуустал ирүүлнэ үү.
Жич: Анкетийн сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогч нартай холбоо барина.
Утас: 11-328267(827) Вэбсайт: www.mik.mn И-мейл: info@mik.mn