“МИК ХОЛДИНГ” ХК-ИЙН ТУЗ-ИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ ТОМИЛОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА
Компанийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.5 дахь хэсэгт заасны дагуу “МИК Холдинг” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах шалгаруулалтад урьж байна. ТУЗ-ийн Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага:
1. НББ, эдийн засаг, хууль эрх зүй, банк санхүү, хөрөнгө оруулалт, үнэт цаасжуулалт зэрэг чиглэлийн мэргэжилтэй эсвэл хослон эзэмшсэн, дадлага туршлагатай;
2. Банк, санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр 5-аас дээш жил удирдах ажил эрхэлсэн туршлагатай;
3. Тус компанитай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, өрсөлдөгч аж ахуйн нэгжийн удирдлагад ажилладаггүй байхаас гадна тус компанитай бизнесийн гэрээт холбоогүй, ижил төрлийн бизнесийн үйл ажиллагаа эрхлэхээр зөвшөөрөл хүссэн өргөдөл Санхүүгийн зохицуулах хороонд гаргаагүй;
4. Тус компани болон түүний толгой, охин, хараат компанид сүүлийн 3 жил ажиллаж байгаагүй, одоо ажилладаггүй;
5. Компанийн ТУЗ-ийн бусад гишүүн, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүд болон хяналтын багц эзэмшигчийн нэгдмэл сонирхолтой этгээд зэрэгтэй төрөл садангийн болон бизнесийн аливаа холбоогүй;
6. Тус компанийн томоохон харилцагчийн хяналтын багц эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан биш; /Нэг жилд тухайн харилцагчтай хийсэн хэлцлийн нийт дүн нь компанийн нийт активын 10-аас дээш хувьтай тэнцэж байвал томоохон харилцагч гэж үзнэ/
7. Тус компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг дангаараа болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшдэггүй;
8. Нэр дэвшигч өөрөө болон түүний нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид эрх бүхий албан тушаал эрхэлдэггүй;
9. Компанийн засаглалын сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан байх;
10. Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй;
11. Компанитай бизнесийн аливаа холбоогүй, үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулаагүй.
12. Компанийн эрх бүхий албан тушаалтантай гэр бүлийн болон бизнесийн холбоогүй.
13. Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай.
Сонгон шалгаруулалтад оролцохыг хязгаарлах нөхцөл: Тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хассан, эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлсэн түүхтэй.
Бүрдүүлэх материал:
1. Компанийн “ТУЗ-ийн Нэр дэвшүүлэх, шагнал урамшууллын хороо”-ны нэр дээр гаргасан сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт. Нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан гэдгээ нотолсон баталгаа;
2. Анкет /анкетыг компанийн вэб хуудас www.mik.mn -аас татна уу/;
3. Төгссөн сургуулийн гэрчилгээ, дипломын хуулбар;
4. Иргэний үнэмлэхийн хуулбар;
5. Компанийн засаглалын сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар;
Хүсэлтийг 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн дотор “МИК Холдинг” ХК-ийн байранд хүлээн авах буюу saruul@mik.mn хаяг руу хуулбарыг илгээж болно.Урьдчилсан шалгуурт тэнцсэн нэр дэвшигчидтэй утсаар холбоо барин, ярилцлагад орох мэдэгдэл хүргүүлнэ.
Хаяг: 14210, Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, 1-р хороо 13-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө-19, 10 давхар
Утас: 328267 /838/ Вэбсайт: www.mik.mn
Компанийн нэр дэвшүүлэх хороо