МОНГОЛ УЛС
“УЛААНБААТАР-ЦЭВЭР АГААР” ТӨСӨЛ
Зээлийн No.: IDA 5039-MN
Гэрээний нэр: Агаарын чанарын хяналт мониторингийг сайжруулахад шаардагдах тоног төхөөрөмжийг ханган нийлүүлэх
Гэрээний No: WPLT-03
1. Монгол улсын Засгийн газар нь “Улаанбаатар-цэвэр агаар” төслийг хэрэгжүүлэх зорилгоор Дэлхийн банкнаас хөнгөлөлттэй зээл авсан бөгөөд зээлийн тодорхой хэсгээр Улаанбаатар хотын агаарын чанарын хяналт мониторингийг сайжруулахад шаардагдах тоног төхөөрөмжийг ханган нийлүүлэх ажлыг санхүүжүүлэхээр төлөвлөж байна.
2. Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын нэрийн өмнөөс Төслийг удирдах нэгж нь эрх бүхий байгууллага, компаниудаас дараах тоног төхөөрөмжийг ханган нийлүүлэх үнийн санал ирүүлэхийг урьж байна:
Д/д |
Тоног төхөөрөмжийн нэрс |
Тоо ширхэг |
1 |
I/O Өргөтгөгч |
4 багц |
Дээрх тоног төхөөрөмжийн техникийн тодорхойлолтыг http://usip.mn//resource4.sodonsolution.org/unuudur/uploads/news/WPLT-03_.pdf линкээс татах боломжтой.
Барааг гэрээнд гарын үсэг зурснаас хойш 2 сарын дотор ханган нийлүүлнэ.
3. Сонгон шалгаруулалт нь Дэлхийн банкны “Олон улсын сэргээн босголт хөгжлийн банкны зээл болон Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлттэй зээл/тусламжийн хүрээнд хэрэгжих бараа, ажил, зөвлөхийн бус үйлчилгээ худалдан авах ажиллагааны журам”-ын харьцуулалтын аргаар явагдана. Мөн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх Дэлхийн банкны бодлогын талаар дурдсан 1.6 болон 1.7 дугаар заалтуудыг удирдлага болгоно.
4. Сонирхсон оролцогчид 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 11:00 цагаас буюу үүнээс өмнө доорх хаягаар үнийн саналаа ирүүлэх байсан хугацааг 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 11.00 цаг болгон сунгаж байна.
5. Үнийн санал ирүүлэх тухай хүсэлтийн баримт бичгийг дээр дурдсан линкээс эсвэл дор дурдсан хаягаас авна.
6. Дээр дурдсан хаяг нь: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 50, Азмон төв, 6-р давхар, 602 тоот,
“Улаанбаатар-цэвэр агаар” төсөл, Төслийг удирдах нэгж
Утас/факс: (976-11) 312194;
И-мейл: doljin@usip.mn;