Монгол судлалын бүсчилсэн хуралд 150 гаруй эрдэмтэн, судлаач оролцжээ
Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам Монгол Соёлын төвтэй хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг хуралд Жорж Вашингтоны их сургууль, Пенсильванийн их сургууль, Канзасын их сургууль, Роджерс их сургууль, Делаверийн их сургууль, Жонс Хопконс их сургууль, Мичиганы их сургууль, Баруун Вашингтоны их сургууль, Зүүн Тенниси мужийн их сургууль, АНУ-ын Төрийн Департаментын харьяа дипломат институт, Лондон хотын Коуртаулд урлагийн институтийн эрдэмтэн судлаачид оролцжээ.
2024-02-14
Татварын тайлант хугацааг хоёрдугаар сарын 16-ыг хүртэл сунгажээ
Албан татвар төлөгч иргэн Хувь Хүний Орлогын Албан Татвар(ХХОАТ)-ын тайланг 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс цахимаар авч эхэлсэн. Жилийн эцсийн татварын тайлан хүлээн авах хугацааг 2024 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийг дуустал сунгасныг ТЕГ-аас мэдээлж байна.
2024-02-13
Зэсийн баяжмалыг цахимаар арилжаална
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас экспортод гаргах зэсийн баяжмалыг Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр дамжуулан арилжаалах бэлтгэл ажлыг хангаж байна.
2024-02-13
ТОП-20 индекс 1.03 хувиар өсжээ
Хоёрдугаар сарын 9-ний өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 561,974,810 төгрөгийн үнийн дүн бүхий 2,772,195 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 24 компанийн хувьцааны ханш өсжээ. Долоон компанийн хувьцааны ханш буурсан бол зургаан компанийн ханш тогтвортой байлаа.
2024-02-13
Улаанбаатар орчимд 1080 удаа газар хөдөлжээ
лаанбаатар хот орчимд 2023 онд нийт 1080 удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ. Үүнээс хүнд мэдрэгдэхүйц буюу 3-4.9 магнитудын газар хөдлөлт долоон удаа бүртгэгдсэн статистикийг ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгийн мэдээллээс харж болно.
2024-02-13
Таван аймгийн 21 сум төмөр зудтай байна
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд таван аймгийн 21 суманд төмөр буюу шилэн зуд, 17 аймгийн 89 суманд цагаан зуд, 17 аймгийн 82 суманд цагаанаар зудархуу байна.
2024-02-13
Хятадын автомашины худалдаа 62.8 хувиар өсжээ
Хятадын автомашины хамгийн том худалдан авагч нь Бүс ба Зам санаачилгын түнш орнууд юм. 2023 онд Хятад улсын Бүс ба Зам санаачилгын түнш орнуудад экспортолсон автомашин болон автомашины сэлбэг хэрэгслийн хэмжээ өмнөх оныхоос 43.6 хувиар өсөж, өртөг нь 117.1 тэрбум долларт хүрчээ.
2024-02-13
Цас хунгарлаж, гуу жалгандаа 100 см хүрчээ
Цаг уурын байгууллагаас арав хоногт хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр хоёрдугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүлтэй байна.
2024-02-13
Нийт нутгаар зам даваа саадгүй байна
Хоёрдугаар сарын 12-ны ѳдрийн 08:00 цагийн байдлаар нийт нутгаар зам даваа саадгүй, цаг агаар тогтуун авто замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.
2024-02-12
Төв болон зүүн аймгуудын нутгаар цасаар шуурна
Өнөөдөр Увсын зүүн, Завханы нутаг, Хөвсгөлийн өмнөд, Архангайн баруун болон хойд хэсгээр цасан шуурга шуурна. Ховдын хойд болон зүүн хэсэг, Говь-Алтай, Баянхонгорын нутаг, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүснэ.
2024-02-12
Гамшигт үзэгдлийн улмаас 10 хүн нас баржээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт буюу хоёрдугаар сарын 5-11-ний өдрүүдэд нийслэлийн зургаан дүүрэг, 20 аймгийн 40 суманд аюулт үзэгдэл, ослын 89 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
2024-02-12
Азийн орнууд Цагаан сарыг хэрхэн тэмдэглэдэг вэ
Монголчууд билгийн тооллын хаврын эхэн сарын шинийн нэгэнд шинэ он гарч, хавар ирж байна хэмээн Цагаан сарыг тэмдэглэдэг уламжлалтай. Битүүний шөнө хамгийн хар өдөр байдаг тул гай барцадыг нь арилгах үүднээс цагаан өдөр болгон тэмдэглэдэг аж. Цагаан сарын шинийн нэгний өглөө эртлэн босч шинэ сайхан хувцсаа өмсөж, хэрүүл маргааныг цээрлэн, ахмад настангууддаа очиж золгодог. Ихэвчлэн тус баярыг шинийн 1-15 хүртэл тэмдэглэдэг байна. Мөн шинийн 5, 8-ны өдрийг хамгийн бэлэг дэмбэрэлтэй сайн өдрүүд хэмээн бурхандаа зул хүж асаан, ном уншуулдаг билээ. Уншигч та бүхэндээ Азийн улс орнууд Цагаан сарыг хэрхэн тэмдэглэдэг тухай мэдээллийг хүргэж байна.
2024-02-12
Таван улстай автотээврийн хэлэлцээр байгуулна
Туулай жилд зам, тээврийн салбар 75 хувиар өсжээ. 2024 онд бүх төрлийн тээврээр 147.7 сая зорчигч, 120 сая.тонн ачаа тээвэрлэх зорилт тавьжээ. Төмөр замын салбарт Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр зам, Шивээхүрэн-Сэхэ хил холболтын төмөр замыг байнгын ашиглалтад оруулж. Гашуунсухайт-Ганцмод, Бичигт-Зүүнхатавч боомтын хил холболтын төмөр зам болон нийт 1826 км төмөр замын барилгын ажлыг эхлүүлнэ.
2024-02-08
Зафер Атеш: Турк Монголын харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд хүргэх чин эрмэлзлэлтэй байна
БНТУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Зафер Атеш, худалдааны зөвлөх Кадир Жеряан, Улс төрийн зөвлөх Aли Саид Сэрдэнгэчти нар хоёрдугаар сарын 6-ны өдөр Эдийн засгийн сэтгүүлчдийн клубын сэтгүүлчидтэй уулзаж, дэлгэрэнгүй ярилцлага өглөө. Хоёр улс 1969 оны зургадугаар сарын 24-нд дипломат харилцаа тогтоосон. Туркийн тал 1996 оноос Улаанбаатарт ЭСЯ-аа нээн ажиллуулж байгаа бол Монгол Улсын ЭСЯ 1997 оноос Анкарад ажиллаж байна. Талууд “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаатай улсууд юм.
2024-02-08
Киевт олон төрлийн пуужингийн цохилт өгчээ
2024 оны хоёрдугаар сарын 7-нд Оросын талаас Киевт төрөл бүрийн пуужингаар довтолсны улмаас дөрвөн хүн амь үрэгдэж, 40 хүн шархдаж, хотын зарим хэсэгт ус, дулаан, цахилгаан тасарчээ.
2024-02-08