Олимпын эмэгтэй тамирчдыг чадавхжуулах сургалт эхэллээ
МҮОХ-ны Жендэрийн тэгш байдал комиссоос Азийн олимпын зөвлөлийн төслийн хүрээнд зохион байгуулж буй эмэгтэй тамирчдыг чадавхжуулах сургалт-семинар өнөөдөр Олимпик хауст эхэллээ. Энэ удаагийн сургалтад олимпын төрлийн спорт холбоодын төлөөлөл болсон 30 гаруй тамирчин хамрагдаж байна.
2023-04-28
Стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүнийг төмөр замаар шуурхай тээвэрлэнэ
Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар холбогдох албаны төлөөлөл өнөөдөр ОХУ-ын тээврийн орлогч сайд Дмитрий Станиславович Зверевтэй цахимаар уулзаж, бүтээн байгуулалтын улирал эхэлж байгаатай холбогдуулан авто замын битум, АИ-92, дизель түлш зэрэг газрын тосны бүтээгдэхүүн, үрийн буудай, бордоог шуурхай тээвэрлэх талаар ярилцлаа.
2023-04-28
Танин мэдэхүйн аяллын хөтөч багш бэлтгэх сургалт зохион байгууллаа
Энэ хүрээнд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын ЕБС-ийн сурагчдыг оролцуулсан туршилтын сургалтыг 2023 оны 05-р сарын 08-11-ний өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Сургалтын хэрэглэгдэхүүн болгон шувуу, амьтдын чихмэл хийж өртөө хооронд байршууллаа.
2023-04-28
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
Өнөө шөнө нутгийн зүүн хэсгээр салхи шуурагтай, хүйтэн байхыг анхааруулж байна. Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан бол шөнөдөө 2 хэм хүйтэн байна.
2023-04-28
Ази номхон далайн бүс нутгийн 18 орон "Хар тамхи"-ны хэргийн мэдээллээ солилцоно
“Ази, Номхон Далайн Бүс Нутгийн Гаалийн Байгууллагууд Хар Тамхины Хяналтыг Хэрэгжүүлэх Чиглэлээр Хамтран Ажиллах Тунхаглал”-д 18 улсын гаалийн байгууллагын дарга нар 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр БНСУ-ын Сөүл хотноо гарын үсэг зурлаа. Хар тамхины хууль бус урсгал, түүний дотор метамфетаминыг Өмнөд болон Зүүн өмнөд Азийн бүс нутгаар хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийн бүлэглэлийн оролдлого гарсаар байна. КОВИД-19 цар тахлын үеэр хил хаалттай байсан хэдий ч зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл Ази, Номхон Далайн бүс нутгийн хэмжээнд хар тамхийг хууль бусаар нэвтрүүлэх урсгал тасраагүй.
2023-04-27
Дэлхийн дата форум Ханжоу хотод үргэлжилж байна
Энэ үеэр Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа “Тоон мэдээллийн хэрэглээ, ашиглалт хамтын ажиллагаа - УИХ болон Үндэсний Статистикийн Хороо” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.
2023-04-27
Уур амьсгалын ногоон сангийн II хөтөлбөрийн төслийг хэлэлцэж байна
Монгол улс НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай конвенцын талуудын байгуулсан Парисын хэлэлцээрт нэгдэн орж, Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН)-ийг тодорхойлж баталсан. Мөн урт дунд хугацааны хөгжлийн бодлого стратегид уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицох зорилтуудыг тавьж ажиллаж байгаа бөгөөд, 2019 оноос хойш Уур амьсгалын Ногоон Сантай хамтран олон төсөл, хөтөлбөр арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж байна.
2023-04-27
Танилц: ДАШТ-д тулалдах Монголын эрэгтэй 10 боксчин
Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 1-14-нд Узбекистаны нийслэл Ташкентэд болно. Ташкентийн рингэнд 104 орны 667 боксчин оролцохоор урьдчилсан мэдүүлгээ өгөөд байгаа бөгөөд манай улсаас ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, зөвлөх дасгалжуулагч узбекистан мэргэжилтэн Аброр Турсунпулатов, дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, Ц.Даваацэрэн нарын удирдлага дор 10 боксчин дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөнө.
2023-04-27
Хануй голын ойролцоох 85 га талбайгаас 411 шоо метр хог цэвэрлэжээ
Үүнд Архангай аймаг Эрдэнэмандал, Хайрхан, Цэцэрлэг сумдад 19 аж ахуй нэгжийг хамруулан 52 га талбайн 116 м3 хог хаягдлыг цэвэрлэж устгав. Мөн Булган аймгийн Баян-Агт, Булган сумдад 62 аж ахуй нэгжийг хамруулан 41 га талбайн 295 м3 хог хаягдлыг цэвэрлэлээ.
2023-04-27
Ойн газар, Усны газрын бодлогыг хооронд нь уялдуулна
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Ойн болон Усны газартай хамтарсан уулзалт хийв. Тэрээр “Ус, мод хоёр байгальд харилцан шүтэлцээтэй оршдог. Тиймээс Ойн газар, Усны газар хоорондоо уялдаа холбоотой ажиллах нь маш чухал. Иймд цаашдын ажлын стратеги төлөвлөгөөг уялдуулж хамтарч ажиллах шаардлагатайг онцлов.
2023-04-27
Польш Улстай тээврийн хэлэлцээр хийлээ
Манай улсад Төрийн айлчлал хийж буй БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дудагийн айлчлалын хүрээнд БНПУ-тай Авто тээврийн хэлэлцээрт ЗТХ-ын сайд С.Бямбацогт гарын үсэг зурлаа. Тэрбээр энэ талаар "Тус хэлэлцээрийг хийснээр бид Польш Улсаас,
2023-04-26
Баян-Өлгий аймгийнхан голын ай сав дагуух малын сэг зэмээ цэвэрлэжээ
Байгаль орчин аялал жуулчлалын Сайдын дөрөвдүгээр албан даалгаврын хэрэгжилтийн хүрээнд Үенч-Бодонч-Булган голын сав газрын захиргаа Ховд аймгийн Булган сумаас Баян-Өлгий аймгийн Булган сумын Ёлт баг хүртэл Булган гол дагуух шаардлага хангаагүй 12 нүхэн жорлонг буулгаж, 4 нүхэн жорлонг буулгах сануулга өглөө.
2023-04-26
Хүн алаад, цогцсыг нь жорлонд нуусан хэргийг 2.8 жилийн дараа илрүүллээ
Нэгжлэгийн үеэр тус тоотын хашаанд байх хуучин жорлонгийн шороог ухахад бүтээлэг, хөнжил зэрэгт ороосон хүний цогцос гарсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад “М” гэгч нь 2020 оны наймдугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнийн 03 цагийн үед хохирогч “Д” гэгчтэй маргалдан, улмаар амь насыг нь хохироож, “О” гэгчтэй хамтран түүний цогцсыг хашааныхаа жорлонд хийж, шороогоор дүүргэн булж, нуусан болохыг тогтоон, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авсан байна.
2023-04-26
Еврогийн ханш 3880 төгрөгтэй тэнцэв
Монголбанкнаас зарласан ханшаар өчигдөр евро 3827.68 төгрөгтэй тэнцэж байлаа. Энэ нь 2023 оны эхнээс хойш даруй 158.66 төгрөгөөр чангарсан гэсэн үг.
2023-04-26