Туул голын усны түвшин нэмэгдэж, эрэг нь нуржээ
Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны иргэд амралт, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж голын голдирлыг өөрчилснөөс айлууд үерт автаж байна гэсэн дуудлагыг энэ сарын 10-нд холбогдох байгууллагуудад өгчээ. Үүний дагуу тухайн байршилд хяналт шалгалт хийж буйгаа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээлэв. Үргэлжлэн орсон борооны улмаас Туул голын усны түвшин нэмэгдэж, эргээ давж, улмаар голын эрэг нуржээ. Ингэснээр Туул голын хамгаалалтын бүсэд орсон айлууд усанд автсан байна
2024-08-12
Багшийн эрэлтийг урьдчилан тооцоолж, хомсдолоос сэргийлэх арга хэмжээ авах нь
Манай улсад одоогоор сургуулийн насны 825 мянга гаруй хүүхэд бий аж. Энэ тоо 2030 он хүртэл тогтмол өсөх бөгөөд тэр хэрээр ерөнхий боловсролын сургуулиудын багшийн эрэлт нэмэгдэх төлөвтэй гэнэ. Гэтэл манай улс ирэх жилүүдэд шаардлагатай хүний нөөцийг бэлтгэх нь битгий хэл, яг одоо дутагдалтай 4200 багшийн орон тоог нөхөж чадахгүй байна. Олон улсад хөдөлмөрийн насны хүн амын ажиллах хүчний гурван хувийг ерөнхий боловсролын сургуулийн багш нар эзэлдэг аж. Харин манай улсад эл үзүүлэлт 2.88 хувьтай гэнэ
2024-08-12
Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг өнөөдрөөс зогсоолоо
“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-ийн дагуу иргэний шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 12-оос зогсоож, 10 дугаар сарын 12-оос сэргээнэ.
2024-08-12
Скүүтер, цахилгаан дугуйнаас унаж бэртсэн 178 хүн ГССҮТ-д хандсан байна
Сүүлийн жилүүдэд скүүтер, суррон, цахилгаан моторт тээврийн хэрэгсэл, унадаг дугуйнаас үүдэлтэй осол гэмтлийн тоо нэмэгдэх хандлагатай байна. 2022 онд 96, 2023 онд 229 хүн дээрх тээврийн хэрэгслээс унаж, гэмтэн, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авчээ. Харин энэ оны эхний долоон сард Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-ийн Яаралтай тусламжийн тасагт ийм 178 тохиолдол бүртгэгдсэн байна. Хүүхэд, залуусын дунд скүүтер, суррон дугуйны хэрэглээ нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор гавал тархины эдийн гэмтэл, ясны цууралт, гар хөл буюу мөчдийн хугарал, зөөлөн эдийн хөхрөлт няцралт, цээжний хөндийн болон хэвлийн эдийн гэмтэл залуусын дунд зонхилон тохиолдож буйг эмч, мэргэжилтнүүд анхааруулав
2024-08-12
Японы аялал жуулчлалын экспод 7-8 аж ахуйн нэгж оролцуулах нь
Азид томоохонд тооцогддог Японы аялал жуулчлалын экспо ирэх есдүгээр сарын 26-29-нд Токио хотод болох нь. Уг арга хэмжээнд манай улс 17 жил тасралтгүй оролцсон бөгөөд энэ жил хуваарилсан төсөвтөө тааруулан 36 ам метр талбай захиалж, 7-8 аж ахуйн нэгжийг оролцуулахаар төлөвлөж буйг Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос мэдээлэв. Ингэхдээ Япон Улсын зах зээлээс жуулчин хүлээж авдаг тур операторуудыг хамруулахаар төлөвлөж байгаа аж.
2024-08-09
Нийслэлийн харьяа байгууллагууд Яармаг руу нүүв
Нийслэлийн ЗДТГ-ынхан Яармаг руу бүрэн бүрэлдэхүүнээрээ нүүж дууссан тухай хотын дарга Х.Нямбаатар өчигдөр мэдээлэв. Түүнчлэн нийслэлийн харьяа газар, агентлагуудын дийлэнх нь ч нүүж дуусаад буй гэнэ. Одоогоор нийслэлийн Эрүүл мэндийн болон Байгаль орчны газрынхан хараахан Яармагт төвхнөж амжаагүй юм байна. Тиймээс дээрх хоёр газраас бусад агентлагаас үйлчилгээ авах иргэд Яармагт байрлах нийслэлийн засаг захиргааны цогцолбор луу очих шаардлагатай болох нь.
2024-08-09