Арилжааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх олон улсын туршлагыг хуваалцлаа
Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ), Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран “Монгол Улсад арилжааны шүүхийн шийдвэрийн биелэлтийг бэхжүүлэх нь” техникийн туслалцааны төслийн хүрээнд “Иргэний болон арилжааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх олон улсын шилдэг туршлага” зөвлөгөөнийг зохион байгууллаа.
2024-04-10
FACT CHECK | Байшин Элбэгдоржийн Ануужингийн нэр дээр бүртгэлтэй юу
Дээрх зурагт харуулсанчлан Jack Orrock гэх хүн (1056 South St, Boston, Massachusetts) энэ байрлал дахь байрыг (mass.mn сайтын дурдсан байр) James Orrock, Campbell-Orrock Catherine нар моргэйжийн зээлээр худалдан авч, 2019 онд Declaration of Homestead буюу өрийн барьцаанд тавьжээ.
2024-04-09
С.Зориг агсаны хөшөөний газрыг зарж, хөшөөг нүүлгэн шилжүүлэх хүсэлт гаргажээ
Х.Нямбаатар: Зоригийн хөшөөний газрыг заржээ! Зараад зогсохгүй хөшөөг нүүлгэн шилжүүлж газар дээр нь цамхаг барихаар санаархаж байна. Үр могой эхийгээ залгидаг шиг МоАХ-оос улбаатай энэ байгууллага их л эелдгээр "Зориг сан"-д хөшөөг нүүлгэн шилжүүлж өгнө үү гэжээ. Лав л Монгол хүний дотор хэзээ ч ийм атгаг шуналын сэдэл төрөхгүй.
2024-04-09
АРАЙ Ч ДЭЭ!: Хориглосон хугацаанд дөрвөн удаа хурдан морины уралдаан зохион байгуулжээ
Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 30-нд баталсан 57 дугаар тогтоолоор жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1 хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглодог. Гэтэл хориглосон хугацаанд буюу энэ он гарснаас хойш Ховд, Сүхбаатар, Төв аймгийн нутаг дэвсгэрт нийт дөрвөн удаа хурдан морины уралдаан зохион байгуулсан зөрчил гарсныг Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос мэдээлэв. Үүнтэй холбоотойгоор буруутай этгээдэд хариуцлага тооцох ХЭҮК-ын гишүүний шаардлагыг дээрх гурван аймгийн Засаг даргад хүргүүлжээ. Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн 28.1-т “Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг хүлээн авсан байгууллага, эрх бүхий албан тушаалтан, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасан байдаг.
2024-04-08
Агаарын довтолгооноос хамгаалах станц, техникээ дэлгэлээ
Зэвсэгт хүчний Агаарын цэргийн 2023-2024 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу Агаарын цэргийн тусгай тактикийн хээрийн сургуулийг зохион байгуулахаар Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн байрлалд батлагдсан маршрутын дагуу хөдөлгөөн үйлдэн хүрэлцэн ирж агаарын довтолгооноос хамгаалах станц, техникээ дэлгэлээ.
2024-04-07
Маргаашаас ихэнх нутгаар бороо, нойтон цас орно
7-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8-нд баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 10-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно.
2024-04-06
“Эх оронч үзэл-үндэсний аюулгүй байдал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо
Монгол цэргийн нэгдсэн холбоо (МЦНХ) Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албатай хамтран эх оронч үзэл хүмүүжилд тулгуурлан Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал болон түүнийг шийдвэрлэх арга замыг төрийн болон төрийн бус байгууллагууд, эрдэмтэн, судлаачдын дунд хэлэлцүүлжээ. Улмаар гарах үр дүн, санал, зөвлөмжийг нэгтгэн зохих шатны байгууллагуудад хүргүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын эргэлтэд оруулах зорилгоор “Эх оронч үзэл – үндэсний аюулгүй байдал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулав.
2024-04-05
Гадаадын иргэнтэй холбоотой өргөдлийн шийдвэрлэлт 85.4 хувьтай байна
Гадаадын иргэн, харьяатын газарт иргэн, албан хаагчаас ирсэн өргөдөл, гомдлыг “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль”-д заасан шаардлагын дагуу хүлээн авч, гуравдугаар сард нийт 61 өргөдлийг шийдвэрлэлээ.
2024-04-05
ХБНГУ-ын Бундестагийн гишүүдэд хууль эрх зүйн салбарын бодлогоо танилцууллаа
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Холбооны Бүгд Найрамдах Герман Улс (ХБНГУ)-ын Бундестагийн гишүүдийг хүлээн авч уулзан, хоёр орны хууль эрх зүй, нийгэм, эдийн засгийн асуудлаар санал солилцлоо. Монгол, Герман хоёр орон хууль, эрх зүйн салбарт олон жилийн турш найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлж ирснийг сайд дурдлаа.
2024-04-05
Авлигын эсрэг сургалтад 905 иргэн, албан тушаалтныг хамруулав
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас зохион байгуулж буй албадан болон үнэ хаялцуулах дуудлага худалдааны үйл явц, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд дүн шинжилгээ хийж, “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-д үйл ажиллагааны ил тод байдал, хүний нөөц, худалдан авах ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийг мөрдүүлэх чиглэлээр зөвлөмж хүргүүлэв.
2024-04-04
СУИС-д ХЭҮК-оос хяналт шалгалт хийжээ
СУИС-д гарч байсан дээрэлхэлтийн талаар Khandma Khandma хэмээх фэйсбүүк хаягнаас шүгэл үлээлээ. Тодруулбал, жүжигчин Т.Бадамжав, Б.Мишээл, Б.Номин нар СУИС-д суралцаж байхдаа доод курсын охидуудыг зодож дээрэлхдэг, нэг охины хамрыг нь хугартал цохиж, зоддог байсан бөгөөд 100 төгрөг өгөөд дарс, зайрмаг авч ир гэх зэргээр дарамталдаг байсан аж. Тэгвэл өнгөрсөн өдрүүдэд ХЭҮК хяналт шалгалт хийжээ.
2024-04-03
Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг УИХ-д өргөн барив
Тухайлбал, “Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтийн зарим асуудал”, “Боловсролын салбар дахь хүний эрхийн нөхцөл байдал”, “Хүүхдийн эрхийн зарим асуудал”, “Гэр бүлийн харилцаан дахь жендерийн эрх тэгш байдал, хүний эрхийн зарим асуудал”, “Иргэний болон байгаль орчны чиглэлээр хүний эрх хамгаалагчдын эрхийн хэрэгжилт”, “Хорих ял эдлээд суллагдсан хүмүүсийн нийгэм, эдийн засаг, соёлын эрх”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний улс төрийн оролцооны асуудал” гэсэн сэдвээр 23 дахь илтгэлийг боловсруулжээ. Илтгэлийг эхлээд Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар, дараа нь УИХ-ын хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлнэ.
2024-04-03