М.ГАНБАТ: Азийн физикийн олимпиад бол хүчтэнүүдийн өрсөлдөөн
Харин энэ удаад дундаж нь 44 оноо байв. Туршилтын хэсэгт угсралтад хоёр орчим цаг зарцуулснаа манай хүүхдүүд хэлсэн. Тэр нь нэлээд цаг авсан байж магадгүй. Олимпиадын үеэр онолын гурван бодлогыг таван цагийн хугацаанд бодно. Туршилтын хэсэгт 1-2 даалгаврыг таван цагийн хугацаанд гүйцэтгэдэг юм. Бодлогыг эрдэмтэд зохиодог. Зарим орон өөрсдөө зохиож чадахгүй, гадаадын улс орноос мэргэжилтэн ажиллуулсан тохиолдол бий. Бид бол даалгавруудыг өөрсдөө бэлтгэж байв.
2024-06-13
М.МӨНХ-ОРГИЛ: Багийнхантайгаа хамт бэлдсэн болохоор л амжилт гаргалаа
Азийн физикийн олимпиадыг энэ онд Малайз улсад зохион байгууллаа. Эл олимпиадаас Монгол Улсын сурагчид хос хүрэл медаль хүртэж, хоёр хүүхэд шагналт байрт шалгарав. Тухайлбал, нийслэлийн I сургуулийн сурагч М.Мөнх-Оргил, “Сант”-ын сурагч Г.Азжаргал нар хүрэл медаль хүртсэн. Түүнчлэн “Сант” сургуулийн сурагч С.Атархүү болон Дархан-Уул аймгийн “Од” сургуулийн сурагч Г.Амармэнд нар шагналт байр эзэллээ. “Тус олимпиадаас өмнө нь 1-2 хүүхэд л шагнал авдаг байсан. Харин энэ удаа дөрвөн хүүхэд шилдэгт багтсан нь томоохон амжилт” гэж Монголын физикийн олимпиадын хорооныхон онцолж байлаа. Азийн физикийн олимпиадад оролцсон багийнхныг төлөөлүүлэн нийслэлийн I сургуулийн 11Ё ангийн сурагч М.Мөнх-Оргилтой ярилцлаа.
2024-06-13
МУИС-д Солонгос судлалын уншлагын танхим нээв
МУИС-ийн номын санд өчигдөр Солонгос судлалын уншлагын танхим нээлээ. Тус танхимыг солонгос хэлээрх ном сурах бичгээр бүрэн хангасан гэнэ. Мөн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүд суурилуулж, оюутнуудын суралцах боломжийг бүрдүүлжээ. Цаашид номуудыг нь цахимаар судлах боломжийг ч нээхээр ажиллаж буй гэнэ. Бусад сургуулийн оюутнууд МУИС-ийн номын сангийн журмын дагуу үйлчлүүлэх боломжтой. Тэрхүү журмын дагуу хувийн сургуулийн суралцагчид төлбөр төлж үйлчлүүлдэг. Харин төрийн өмчийн сургуулийн оюутнууд үнэ төлбөргүй үйлчлүүлдэг аж.
2024-06-13
Нийт нутгийн 50 орчим хувьд бэлчээрийн ургамал гарчээ
Манай орны нийт нутгийн 50 орчим хувьд бэлчээрийн ургамал гарчээ. Үүнд Булган, Орхон, Дархан-Уул, Говьсүмбэрийн нийт, Архангай, Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтий, Төв, Дорнодын ихэнх нутаг хамрагдаж байна. Харин бусад нутгаар газрын гарц тааруу, эсвэл бэлчээрийн ургамал огт цухуйгаагүй аж. Тухайлбал, Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймгийн цөөн сумын нутагт газрын гарц муу байгаа гэнэ. Энэ сарын эхээр агаарын температур нийт нутагт олон жилийн дунджийн орчим ба түүнээс 1.1-3.8 градусаар дулаан байжээ. Мөн нийт нутгийн 70 гаруй хувьд дунджаас бага хур тунадас орсон байна.
2024-06-13
ГССҮТ сайн дурын хөтчүүдтэй боллоо
Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ) энэ жилээс сайн дурын хөтөч ажиллуулахаар болжээ. Үүний хүрээнд сайн дураар ажиллах хүмүүсийг бүртгэж дууссан аж. Уг ажилд оролцохоор сайн дурын 360 ажилтан бүртгүүлснийг дээрх төвийнхөн өчигдөр мэдээлэв. Амралт зугаалгын үе эхэлж, осол, гэмтэл ихэссэнтэй холбоотойгоор сайн дурын хөтөч ажиллуулахаар болсон гэнэ. Ингэснээр Амбулаторийн болон Яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлэгчдийн хүлээгдэл, чирэгдлийг бууруулахыг зорьжээ. Сайн дурын хөтчүүд Амбулаторийн тасагт ажлын өдрөөр 08.00-12.00 цагт ажиллах нь. Харин Яаралтай тусламжийн тасагт 17.00-21.00 цагийн хооронд ажиллах юм байна.
2024-06-13
ЦЭЦ: Цагдаагийн албаны тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчсөн
Цэцийн дунд суудлын хуралдаан өчигдөр болж, Цагдаагийн албаны тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлээ. Дээрх хуулийн 26.1 дэх хэсэгт цагдаагийн алба хаагч нь гэмт хэрэг, зөрчил үйлдсэнд сэрдэгдэж байгаа хүний нэр, хаягийг тодруулах, шалгах, албадан саатуулах үндэслэл байгаа, эсэхийг тогтоох зорилгоор түр саатуулах хугацааг зургаан цаг хүртэл байхаар заасан байна. Гэтэл 26.2 дахь хэсэгт уг хугацааг түр саатуулах байранд хүргэснээс эхлэн тооцохоор зохицуулсан нь Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцээс гаргалаа.
2024-06-13
58.2 мянган хүүхэд эрсдэлтэй орчин нөхцөлд хөдөлмөр эрхэлж байна
Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг тохиолдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хүүхдийн хөдөлмөр” сэдэвт зөвлөгөөнийг “Амлалтаа биелүүлье, хүүхдийн хөдөлмөрийг устгая” уриан дор зохион байгуулсан юм. Түүнчлэн энэ жил Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 182 дугаар конвенцыг баталсны 25 жилийн ой тохиож буй.
2024-06-13
Төрийн албан хаагчийг сонгуулийн сурталчилгаанд оролцуулахгүй байхыг санууллаа
УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа эхэлсэнтэй холбоотойгоор төрийн бүх шатны албан хаагч болон эрх бүхий албан тушаалтнуудад хандсан мэдэгдлийг Төрийн албаны зөвлөлөөс гаргажээ. Юуны өмнө улс төрийнхөөс бусад албан хаагч аливаа нам, эвсэл, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байхыг сануулсан байна. Тухайлбал, албан хаагчид улс төрийн нөлөөлөлд автахгүй төвийг сахих, улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар эерэг, сөрөг мэдээлэл түгээхийг хориглодгийг мэдэгдэлд дурдав.
2024-06-13
НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хорооны гишүүнээр Д.Гэрэл улирав
Нью-Йорк хотноо болж буй Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хурлын үеэр НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хорооны 2025-2028 оны гишүүний сонгууль болов. Тус сонгуульд Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн форумын үндэсний зохицуулагч бөгөөд НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хорооны 2021-2024 оны гишүүн Д.Гэрэл дахин нэр дэвшиж, нууц санал хураалтаар олонхын санал авч, тус хороонд үргэлжлүүлэн ажиллах эрх авлаа.
2024-06-13
Хий дэлбэрсэн ослын улмаас 5.4 тэрбумын хохирол учирсан гэж дүгнэжээ
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг, “Дүнжингарав” худалдааны төвийн урд уулзварт шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан хүнд даацын автомашин БХЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн эзэмшилд бүртгэлтэй жийптэй энэ оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө шүргэлцсэнээс дэлбэрч, их хэмжээний гал гарч, аврагчид болон энгийн иргэд амиа алдан, олон айл орох оронгүй болсон. Энэ гал түймрийн хэрэгт ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба, Тээврийн цагдаагийн албаны хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж, НПГ-аас хяналт тавьж буй билээ.
2024-06-13
“Бэлтэсмөрөн”-гийн гэх хэргийн шүүх хурлыг энэ сарын 26 хүртэл завсарлууллаа
Олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар Хөвсгөл аймгийн 2595 иргэнээс 45.4 тэрбум гаруй төгрөг залилан авч, мөнгө угаасан хэрэгт холбогдсон “Бэлтэсмөрөн” ХХК-ийнхны хэргийг тус аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн мягмар гарагт 11 дэх өдрөө хэлэлцлээ. Уржигдар улсын яллагч, хохирогч, шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн хоёрдугаар санал, дүгнэлт, есөн шүүгдэгчийн эцсийн үгийг сонсож дуусаад шүүхийн хэлэлцүүлэг өндөрлөв. Улмаар шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч нарын гэм буруутай, эсэхийг хэлэлцэж зөвлөлдөхөөр энэ сарын 25 хүртэл хурлыг завсарлуулав.
2024-06-13
Тулааны урлагийг таниулах гэрэл зургийн уралдаан зарлажээ
ЮНЕСКО-гийн Залуучуудын хөгжил, оролцоог дэмжих олон улсын тулааны урлагийн төвөөс “Тулааны урлаг-2024” олон улсын гэрэл зургийн уралдаан зарлажээ. Энэ нь тулааны урлагийн үнэт зүйлсийг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой юм байна. Сэдэв нь “Дэлхийг нэгтгэх тулааны урлаг” аж. Оролцогчид гэрэл зургаараа дамжуулан тулааны урлагийн үнэт зүйл болох тэсвэр хатуужил, шударга, хүртээмжтэй байдал зэргийг илэрхийлэх ёстой гэнэ. Уг уралдаанд нас, хүйс, үндэстэн харгалзахгүйгээр оролцох боломжтой тул уран бүтээлчид, гэрэл зураг сонирхогчид идэвхтэй оролцохыг ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссоос уриалсан байна. Өдгөө оролцогчдын бүтээлийг хүлээн авч буй бөгөөд шилдгүүдийг ирэх наймдугаар сарын 30-нд шалгаруулах нь. Шилдэг бүтээлийн шагнал нь таван сая вон аж.
2024-06-12
Өв соёлоо таниулсан хөтөлбөртэй зуслангуудыг дэмжинэ
Хүүхдийг амьдрах ухаанд сургах, монгол өв соёл, уламжлалаас суралцахад чиглэсэн хөтөлбөртэй зуслангуудын үйл ажиллагааг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар (ХГБХХЕГ)-аас дэмжих нь. Ийм хөтөлбөртэй зуслангуудын хүсэлтийг хүлээн авч, шаардлага хангасанд нь 10 сая төгрөгийн дэмжлэг олгох гэнэ. Үүний тулд хүүхдийн зуслангуудын хөгжлийн хөтөлбөрүүдтэй танилцаж, шалгах юм байна. Тэдгээрээс өв соёл, уламжлалаа таниулахад чиглэсэн шилдэг хөтөлбөрүүдийг шалгаруулах гэнэ. Оролцогчдын материалыг маргааш хүртэл хүлээн авна.
2024-06-12
Улаан загалмайн Хүүхэд, залуучуудын хөдөлгөөнийхөн цугларна
Монголын Улаан загалмай нийгэмлэгийн 85 жилийн ойг угтан Хүүхэд, залуучуудын хөдөлгөөний “Үндэсний зуслан цугларалт-2024”-ийг“Найрамдал” зусланд энэ сарын23-30-нд зохион байгуулна. Улаан загалмай нийгэмлэгээс Хүүхэд, залуучуудын хөдөлгөөний гишүүд хоорондын хамтын ажиллагааг энэхүү арга хэмжээгээр дамжуулан дэмжихийг зорьдог аж.
2024-06-12
Монгол хэлний олимпиадад 2669 бүлэг оролцлоо
“Зөв сайхан бичигтэн анги хамт олон” монгол хэлний олимпиадыг нийслэлийн Боловсролын газраас зохион байгууллаа. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 3-5 дугаар ангийн 2669 бүлгийн сурагчид үүнд оролцсон байна. Тэдгээрээс гуравдугаар шатанд 144 бүлэг “Зөв сайхан бичигтэн хамт олон”-оор шалгарчээ. Гуравдугаар ангийн ангилалд 30 дугаар сургуулийн Ц.Цэрэнбат багшаар удирдуулсан 3А-гийнхан тэргүүлсэн байна. Дөрөвдүгээр ангийнхад нь 45 дугаар сургуулийн Д.Отгонжаргал багштай 4А бүлгийнхэн шилдгээр шалгарчээ. “Шинэ үе” сургуулийн 5В ангийн сурагчид нийслэлийн тавдугаар ангийн сурагчдаас монгол хэлний мэдлэгээрээ илүүрхлээ.
2024-06-12
Б.ТЭРГЭЛ: Шагнал авсны дараа намайг авьяастай биш, азтай гэж их ярьсан
Сүүлийн жилүүдэд Монголын кино урлагт онцгой, “анхны” гэх тодотголтой үйл явдал цөөнгүй тохиожээ. Амьсгаа дарам дүрслэл, өгүүлэмжтэй, сэтгэл сэвсэлзүүлсэн “Сэр сэр салхи” кино их гэгээн мөртэй. 80 дахь удаагийн Венецийн олон улсын кино наадмын “Оризонти” хэсэгт шалгарч, шилдэг эрэгтэй гол дүр, “Asian Film Awards 2024” наадмын шилдэг шинэ жүжигчний шагнал хүртсэн Б.Тэргэл уг бүтээлээр овоглодог. Тэр яг цагтаа гарч ирсэн. Ингээд уншигч танд түүнтэй ярилцсанаа хүргэе.
2024-06-12
Д.Энх-Од мастер ангилалд түрүүлж, Азийн аварга боллоо
Казахстан улсын Алматы хотод болсон дугуйн спортын Азийн АШТ-ий өсвөр үе, залуучууд, элит ангилалд Монголын үндэсний шигшээ багийн 12, мастер ангилалд 10 тамирчин хурд сорив. Тэднээс мастер ангиллын 60-64 насныхны эрэгтэйчүүдийн цуваа гараатай уралдаанд ОУХМ Д.Энх-Од түрүүлж, Азийн аваргаар тодорлоо. Эл насныхны ангилалд өрсөлдсөн Г.Анхбаяр мөнгө, Д.Энхтайван хүрэл медаль гардсан юм. Түүнчлэн 65-69 насныхны ангилалд спортын мастер Г.Дэлгэрсайхан шагналтнуудын тоог ахиулж хүрэл, 70-79 насныхад ОУХМ Т.Пүрэвдорж мөнгөн медаль зүүжээ.
2024-06-12
“Ibiza” хөгжмийн фестивалийг 10 дахь жилдээ зохион байгуулах нь
“Ibiza” хөгжмийн фестивалийг энэ сарын21-нд Монгол шилтгээнд зохион байгуулахаар болжээ. Их хотын соёлтой залуусын эрх чөлөөний бэлгэдэл болгон 10 дахь жилдээ хийх “Ibiza” хөгжмийн фестивалийн энэ удаагийн бүрэлдэхүүнд “Татар” хамтлаг, дуучин Seryoja буюу Ц.Мөнхбаяр, реппер Roockie (У.Мөнхбагана), Б.Арманзэрэг уран бүтээлч багтжээ. Түүнчлэн урилгаар Дубайн алдарт дижей Magistro ирэх юм байна.
2024-06-12
Хөвсгөл, Сүхбаатар аймагт ой, хээрийн түймэр гарчээ
Хөвсгөл, Сүхбаатар аймгийн нутагт энэ сарын 10-нд ой, хээрийн түймэр гарчээ. Тухайлбал, Хөвсгөлийн Жаргалант сумын Харгана багийн нутагт ой, хээрийн түймэр гарч, аймгийн Онцгой байдлын газрын Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид, Жаргалант сумын ойн мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд хамтран энэ сарын 10-ны орой бүрэн унтраасан байна. Түймэрт хоёр га талбай шатсан гэнэ.
2024-06-12