21 аймгийнхан өөрсдийн өв соёлыг харуулсан 3 төрлийн өргөө гэрээ барьжээ
"Нүүдэлчин" дэлхийн фестивальд 12 улсын 140 гаруй гадаад оролцогч өөрсдийн уламжлалт соёлоо сурталчлан оролцохоос гадна Монгол Улсын 21 аймаг, нийслэлээс 1000 орчим өвлөн уламжлагчид, салбарын 150 гаруй байгууллага оролцож, соёлын биет бус өвийн 7 ай савын 362 төрлөөр 780 хөтөлбөрт арга хэмжээг та бүхэнд толилуулж байна.
2024-08-18
Зудад нэрвэгдсэн малчдыг нутагт нь үлдээх дэмжлэг
Манай орны нийт нутаг өнгөрсөн өвөл зудад өртөж, хүн, малгүй туйлдаж, мал идээшлэх газар, хамар хатгах өвсгүй болсон билээ. Төр засаг, холбогдох байгууллагынхны зүгээс зудад өртсөн хүмүүст бус, мал сүрэгт нь л голлон анхаарч байсан нь манай улсын бодит байдал. Харин зудад нэрвэгдсэн малчид, тэдний эхнэр, хүүхдэд 1.5 сая ам.долларын тусламж үзүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг Нэгдсэн үндэстний байгууллага (НҮБ)-ынхан гаргасан. Тодруулбал, НҮБ-ын Онцгой байдлын нэгдсэн сангаас 1.55 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлж байгаа гэнэ. Энэхүү тусламжийг бүрдүүлэх, эздэд нь хүргэх үйл ажиллагааг НҮБ-ын гурван байгууллагаар дамжуулан зохион байгуулж байна. Өөрөөр хэлбэл, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага 700, Хүн амын сан 350, Хүүхдийн сан 500 мянган ам.долларыг малчдад үзүүлэх тусламжид зарцуулж буй аж
2024-07-18
Б.Баттүшиг: Бүртгэл хаасны дараа дахин нэг төрөлд нэмж оролцъё гэсэн хүсэлт ирүүлсэн
МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг үүнд хариулт өгчээ. Тэрбээр "О.Есүгэн, Н.Баяраа нар Парис Олимпын бүртгэлд бий. Олимпын хороон дээр буудлагын холбооноос ирсэн төрлүүдийн хүсэлтээр л бүртгүүлж баталгаажуулсан. Бүртгэл хаагдсаны дараа дахин нэг төрөлд оръё гэсэн хүсэлт буудлагын холбооноос ирсэн гэж байна. Тэр асуудлыг Олимпын хороо олон улсын холбоонд нөлөөлөх боломжгүй тул бид шийдэхгүй" гэжээ.
2024-07-14
Хэнтий, Дорнод, Өмнөговь, Сүхбаатар, Дундговь аймагт бороотой
14-ний өдөр Хэнтий, Дорнод аймгийн өмнөд, Өмнөговь, Сүхбаатар аймгийн хойд хэсэг, Дундговь аймгийн нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер ус, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2024-07-14
Монгол Улсын алдарт уяач Х.Гарьдмагнайн халтар даага түрүүллээ
Түрүү магнайд Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, Монгол Улсын Алдарт уяач Х.Гарьмагнайн халтар, аман хүзүүнд Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат, аймгийн Алдарт уяач С.Одгэрэлийн хээр, айргийн гуравт Тод манлай уяач Б.Оргилын хар бор орлоо.
2024-07-13
Сонгомол дунд насны уралдаанд Я.Содбаатарын халтар түрүүллээ
Ингээд бариа ойртоход түрүү магнайд Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, Шадар сайд Я.Содбаатарын халтар, аман хүзүүнд Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Г.Ганбаярын хээр, айргийн гуравт Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат Б.Наранбатын хүрэн орлоо.
2024-07-13
С.Баярсайханы бор морь түрүү магнайд хурдаллаа
Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Уяачдын баярт зориулсан Сонгомол дээд насны морьдын уралдаанд 79 хурдан хүлэг уралдлаа. Улмаар Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Монгол Улсын алдарт уяач С.Баярсайханы бор морь түрүү магнайд хурдаллаа.
2024-07-13