ОБЕГ-ын аврах ажиллагааны сургалтын нисдэг тэрэг осолдлоо
Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ)- ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангид бүртгэлтэй, “Cabri-G2” загварын сургалтын нисдэг тэрэг өчигдөр 09.50 цагийн орчимд Буянт-Ухаа дахь нисэх буудлын хөөрөх, буух зурвас дээр осолдлоо. Франц улсын Засгийн газрын санхүүгийн дэмжлэгээр 2020-2023 онд хэрэгжиж буй “Монгол Улсын Онцгой байдлын байгууллагад агаарын аврах ажиллагааны нэгж байгуулах, нисдэг тэрэг нийлүүлэх” төслийн хүрээнд агаараас эрэн хайх, аврах ажиллагааны нэгж байгуулж, “EC-145” загварын гурав, сургалтын нэг нисдэг тэрэгавсан билээ. Үүний нэг болох сургалтын, хоёр хүний суудалтай нисдэг тэрэг өндрөөс унасан аж.
2023-05-11
Шүүх хар тамхичдын толгойг илсний горыг жирийн иргэд амсах болов
Манай хоёр хөршид хар тамхины хэрэгт холбогдсон хүмүүст хамгийн хатуу буюу цаазаар авах, бүх насаар нь хорих ял шийтгэл ногдуулж байхад Монголын шүүх, шүүгчид Эрүүгийн хуульдахь ялын дээд хэмжээгээр ч бус, бараг л тэднийг өөгшүүлсэн мэт шийтгэл оноож байгаа юм.
2023-05-10
Монгол залууг алхаар цохиж хөнөөсөн орос эрийн ялыг хэвээр үлдээв
ОХУ-ын иргэн Д.В.Тушемилов болон түүний өмгөөлөгч нар Эрүүгийн хуулийн 6.7- 1.5 дахь хэсгийн “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 20 жил хүртэл хугацаагаар тогтоосон ба бүх насаар хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний дөрөвний гурваас хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний дөрөвний гурваас багагүй ял оногдуулах” гэж заасныг үндэслэл болгон давж заалдах гомдол гаргасан аж. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг гомдлыг нь хянаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээлээ.
2023-05-10
С.Батдөлд яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүллээ
Бидний авсан мэдээллээр түүнд холбогдох хэргийг өнгөрсөн баасан гарагт НПГ-т хүргүүлсэн байна. ЭЦА-ныхан энэ оны нэгдүгээр сард С.Батдөлийг их хэмжээний бэлэн мөнгөтэй байхад нь хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд саатуулж, нэгжлэг хийхэд олдсон 7.3 тэрбум төгрөгийн эх үүсвэрээ үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй учраас хэрэг нээн шалгаж эхэлсэн билээ.
2023-05-10
Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүллээ
“Нүүрсний” гэх хэргийг шалгах ажлын хэсгийнхний мөрдсөн төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр болжээ. Тодруулбал, УИХ-ын дэд дарга, ХНХ-ын сайдаар ажиллаж байсан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Ганхуяг нарын холбогдсон, албан тушаалаа урвуулан ашигласан, бусдад давуу байдал бий болгосон, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дууссан байна. Энэ талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэнгээс тодрууллаа.
2023-05-09