БЗС-гийн захирал Д.Гардид өнгөрсөн оны наймдугаар сард хэрэг нээжээ
Сүүлийн өдрүүдэд олны анхаарал татаад буй Боловсролын зээлийн сантай (БЗС) холбоотой асуудлыг АТГ, цагдаагийн байгууллага өөрсдийн мөрдөн байцаах эрх хэмжээний хүрээнд шалгаж байгаа юм. АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийнхэн тус сангийн үйл ажиллагааг шалгаад зөвлөмж хүргүүлж байж. Тухайлбал, албан тушаалтнуудынхэрхэн сонгон шалгаруулж томилсон нь тодорхойгүй, тусгай шаардлага хангаагүй хүмүүсийг ажиллуулдаг, ашиг сонирхлын зөрчилтэй хүн томилогдож, өөртөө урамшуулал, нэмэгдэл олгох шийдвэр гаргадаг, сургалтын төлбөрийн болон барьцаа хөрөнгөө чөлөөлүүлэх асуудлаар эрх бүхий албан тушаалтнаар шийдвэр гаргуулдаг, хууль зөрчиж суралцагчдын зээлийг чөлөөлүүлдэг, гадаадад сурч буй оюутны сургалтын төлбөрийг хувийнх нь данс руу шилжүүлдэг, мөнгө шилжүүлэхдээ нягталдаггүй зэрэг зөрчил гарч байсан. Өдгөө албан тушаалтнууд хууль бус давуу байдал олгосон, эсэх, зээлийг зориулалтын дагуу зарцуулсан, үгүйг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж буй юм.
2023-05-23
Сургуулиудын дотуур байрны 10 хувь нь стандартын шаардлага хангаагүй гэв
2022-2023 оны хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиудын 532 дотуур байр үйл ажиллагаа явуулж буй аж. Үүнээс 10 гаруй хувь буюу 55 нь стандартын шаардлага хангадаггүй, хүүхдүүд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ эдэлж чадахгүй байгаа гэнэ. Ялангуяа барилга нь хэт хуучирч муудсан, ер нь орон нутгийн болон сургуулиудын түвшинд ч сурагчдын дотуур байранд анхаарал хандуулдаггүй байна. Тухайлбал, 1950-иад оны үед барьсан дөрвөн дотуур байр бий бөгөөд тэдгээрийн хоёрт нь засвар, үйлчилгээ ойрын хугацаанд хийгээгүй аж.
2023-05-23
Австралийн иргэн Лим Кен Жин компанийнхаа гүйцэтгэх захирал байсан П.Энхсайханд 8 914 000 доллароо алджээ
Одоогоос 14 жилийн өмнө Оюутолгойн гэрээгбайгуулж, Монголын эдийн засаг 17 хувиар өсөж байв. Дагаад гадаадын хөрөнгө оруулагчид ч Монголыг сонирхож, валютын урсгал жинхэнэ утгаараа наашилсан. Харамсалтай нь, ийм цаг хугацаа нэг их удаагүй. Эдийн засаг жилээс жилд уруудсан. Хөрөнгө оруулагчид ч Монголоос алсарч эхэлсэн. Арваад жилийн дараа гэхэд албан бусаар гадаадын хөрөнгө оруулагчдын “хар данс”-нд орчихсон. Үүнийг Монголын төрийн тогтворгүй, залгамж чанаргүй байдалтай холбодог юм. Гэхдээ ихээхэн нэмэр тус болсон нэг шалтгаан бий. Монголын улстөрчид, бизнесменүүд, хууль хяналтынхан ч оролцож байгаад хөрөнгө оруулагчдыг хулхиддаг. Дээрэмддэг гэсэн ч болно. Ийм том, жижиг кэйс мөн ч олон дуулддаг. “Суруга Монгол”, “Засагчандмань майнз”, “Монгол хьюндай” эмнэлгийн асуудал гээд хөвөрнө.
2023-05-23
Б.Ганхуяг, Т.Аюурсайхан, З.Энхболд, Б.Энх-Амгалан, Б.Бадраа нарын хэргийг прокурор хянаж байна
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өчигдөр “Нүүрсний” гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар болон сүүлийн өдрүүдэд олны анхаарал татаж буй Боловсролын зээлийн сангийн зээл олголт, эргэн төлөлттэй холбоотой мэдээллийг хэвлэлийнхэнд өглөө. “Нүүрсний” гэх тодотголтой хэргийг мөрдөн шалгаж буй өнгөрсөн зургаан сарын хугацаанд 75 холбогдогчтой найман хэргийг шүүхэд шилжүүлснээс 18 холбогдогчтой хоёр хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэжээ. Өдгөө 24 яллагдагчид холбогдох нэг хэргийг шүүх хянаж байгаа бол 33 хүнтэй холбоотой таван хэргийг прокурор хянаж буй юм.
2023-05-23
Боловсролын зээлийн сангийн мэдээлэл устсан гэх хэргийг хуулийн байгууллага шалгаж эхлэв
БШУ-ы сайд Л.Энх-Амгалан “Боловсролын зээлийн сангаас зээл, тэтгэлэг авсан бүх хүний гэрээг ил болгоно” гэж өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт мэдэгдэж байсан бол Боловсролын зээлийн сангийн дарга Б.Гарди маргааш нь “1992 оноос хойш зээл авсан 2100 хүний материал алга болсон. Өмнө нь ажиллаж байсан хүмүүс устгасан” хэмээн мэдээлэв. БШУ-ы сайд Л.Энх-Амгалан үүний дараа хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө “Боловсролын зээлийн санд ажиллаж байгаад ёс зүйн зөрчлийн улмаас халагдсан О.Сийлэгмаа компьюьтерт байсан мэдээллийг хуулж аваад устгачихсан юм билээ. Энэ хэргийг шалгуулахаар цагдаад хандсан ч хэрэгсэхгүй болгосон. Зээлийн сан дахь мэдээлэл устсан ч яамны архивт хадгалагдаж байгаа” гэсэн юм.
2023-05-22
Хилийн мэргэжлийн хяналтын албаны хахууль авсан байцаагчдад яллах дүгнэлт үйлдүүлнэ
Замын-Үүд дэх Хилийн мэргэжлийн хяналтын албаны байцаагчид бусдыг хясан боогдуулж хахууль авдаг үйлдлүүдийг хууль сахиулах байгууллагынхан илрүүлж, зарим бичлэгийг нь олон нийтэд цацаж байсан нь саяхан. Гэвч тус албаныхан хашралгүй хэрэгт холбогдсоор байсан юм. Татан буулгаж, өдгөө Гаалийн ерөнхий газарт харьяалуулсан Хилийн мэргэжлийн хяналтын албаныхны нэг хэргийг АТГ-ынхан шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр болжээ.
2023-05-22
Зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлээрэй
Тээврийн хэрэгслээр зорчихдоо үргэлж баруун гар талын хаалгаар буюу хөдөлгөөнгүй талаар бууж, сууж сургахыг, машины ард талаар нь тойрч анхаарал, болгоомжтой явахыг хүүхдэдээ зааж, хэвшүүлээрэй.
2023-05-19
Хоёр хүүхэд, долоон машин дайрсан Ч.Маралмаа зорчих эрх хассан ялаа багасгуулахыг хүсэв
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг, “Олимп” хотхоны хойд талын замд өнгөрсөн оны аравдугаар сарын 10-нд “Ландкруйзер-200” загварын автомашин жолоодож, урсгал сөрөн долоон автомашин мөргөж, зам хөндлөн гарч байсан бага насны хоёр хүүхдийг дайрсан Ч.Маралмаа нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ. Тэрбээр өмгөөлөгч Х.Даваахүүгийнхээ хамтаар зорчих эрх хасах ял оноосон хугацааг багасгуулахаар ийнхүү хандсан аж.
2023-05-19