Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хэрэг зөрчил

Аюултай нөхцөл үүсгэсэн цамхагт крануудыг буулгажээ

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн барилга, хот байгуулалтын салбарт хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүд, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.
2023-07-05

“Номинхолдинг”-ийн ТУЗ-ийн гишүүн тус бүрээс 440 сая төгрөг гаргуулж, УИД компанид олгохоор болов

Улмаар нэхэмжлэлийн шаардлагад дурдсан УИД ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолуудыг хүчингүй болгож, түрээсийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоон, Компанийн тухай хуулийн 84.6, 90.1 дэх хэсэгт зааснаар буруутай албан тушаалтнууд болох хариуцагч дээрх есөн хүн тус бүрээс 440 сая төгрөгийг гаргуулж, УИД ХК-д олгохоор болсон байна. Ингэснээр уг компанийн жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хамгаалагдаж буй юм.
2023-07-05

Үер усны 7 дуудлагаар иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллалаа

Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах,
2023-07-04

ЦЕГ: Хутга гаргаж танхайрсан Ц-д 14 хоног баривчлах, 30 цагийн албадан сургалтад хамруулахаар болжээ

"Ачлал" их дэлгүүрийн зүүн талд ачилтын хүмүүс хутга гаргаад байна гэх мэдээллийн дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж
2023-07-04

Зохион байгуулалттай үйлдэгдсэн гэмт хэргүүдэд ажлын хэсгийн прокурорууд хяналт тавьж байна

гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, дахин үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 25 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан
2023-07-04

Хорих ангийн хамгаалалттай бүс рүү тарвага агнахаар буутай хүн нэвтэрчээ 

Уг нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 193 дугаар тушаалаар тарвага агнахыг гурван жилийн хугацаанд хориглочиоод буй. Гэтэл дээрх хоёр хүн уг шийдвэрийг зөрчсөн гэж үзээд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрынхан Зөрчлийн тухай хуулийн 7.6-4 дэх хэсгийн “Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд агнахыг завдсан”, мөн хуулийн 5.6-гийн “Хууль бусаар галт зэвсэг эзэмшсэн” гэх үндэслэлээр зөрчлийн хэрэг нээн шалгаж буй аж. 
2023-07-04

Ё.Баатарбилэгт зургаа, Х.Бат-Эрдэнэд гурван жил зургаан сар хорих ял оноох санал прокурор гаргав

НВЦ компаниас хахууль авсан гэм буруутай нь тогтоогдсон гэж үзсэн, “Хөгжлийн банк”-ны ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Б.Даажамбад нийтийн албанд ажиллах эрхийг таван жил хасаж, дөрвөн жил хорих санал гаргасан бол тус банкны гүйцэтгэх захирлын ажлын албаны дарга Д.Дэлгэрсайханд ижил ял оноох саналаа прокурор илэрхийлсэн. “Хөгжлийн банк”-ны гүйцэтгэх захирал асан Б.Батбаярт таван жил хорих, дэд захирал Б.Чойжилжалбууд албан тушаалаа урвуулсан үйлдэлд нь гурав, хахууль авсанд нь дөрөв, мөнгө угаасанд нь нэг, нэмж нэгтгэн төрийн албанд ажиллаж эрхийг найман жил хасаж, найман жил хорих ял оноох саналаа прокурорууд илэрхийлэв. 
2023-07-04

“УБТЗ” нийгэмлэг Ш.Адьшаагаас айдаг уу, эсвэл ашиг сонирхолд нь үйлчилдэг үү

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч 2023 оны тавдугаар сарын 5-нд Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг УИХ-д танилцуулахдаа “Иргэдийн төлөөлөх эрх хоёр дахин нэмэгдэж, УИХ-ын гишүүнд ногдох эрх мэдлийн төвлөрөл хоёр дахин багасна. Парламентын дархлаа хоёр дахин нэмэгдэж, аливаа нөлөөлөлд өртөх эрсдэл хоёр дахин буурна” гэж байв.
2023-07-04

Зөрчлийн хэргийн гаралт буурсан байна

Зөрчил үйлдсэн хүмүүсийн 79.2 хувь нь эрэгтэй, 20.8 хувь нь эмэгтэйчүүд байгаа бол дийлэнх буюу 64.9  хувь нь 26-45 насныхан байна
2023-07-03

Жуулчин тээвэрлэж явсан Пургон автомашин осолдож, хоёр хүн гэмтжээ

 Тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад Улаанбаатараас Өвөрхангай аймгийн чиглэлд зорчиж явсан Toyota маркийн тээврийн хэрэгсэл Булган аймгаас Улаанбаатар чиглэлд зорчиж байсан УАЗ маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж
2023-07-03

Австрали, Хятадын иргэнийг луйвардсан хэргүүдийг сэргээн шалгахаар боллоо

Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагч иргэн хохирсон, холбогдсон гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явц, шийдвэрлэлтийг УЕПГ-ын прокурорууд нэгтгэн судалж, хянаж дуусжээ. Сүүлийн зургаан жилийн хугацаанд гадаадын хөрөнгө оруулагч нартай холбоотой гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл 342 бүртгэгдсэн аж. Үүний 239-д нь гадаадын хөрөнгө оруулагч хохирсон тухай байгаа юм. Харин 103 нь гадаадын хөрөнгө оруулагч холбогдсон хэмээн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан гэнэ.
2023-07-03

Нүүрс тээврийн автомашины жолооч бусдын машиныг мөргөснөөс хүн амиа алдав

Орон нутгийн замд осолдож, онхолдсон нэг бус тээврийн хэрэгслийн зургийг олон нийтийн сүлжээнд нийтлээд буй. Тухайлбал, “УАЗ-Фургон” загварын автомашин мөргөлдсөн зургийг нийтлэн жуулчид сууж явсан байж болзошгүй хэмээн бичсэн. Уг осол Төв аймгийн Аргалант сумын нутагт болжээ. Улаанбаатар хотоос Өвөрхангай чиглэлийн А0301 авто замын 96 дахь км-т энэ сарын 01-ний 12.35 цагт гарсан бөгөөд цагдаагийнхан үзлэг хийхэд “Тоёота вангуард” загварын эмэгтэй жолоочтой автомашин Өмнөговь аймгийн харьяат 61 настай Ш.Т-ийн жолоодож явсан тус аймгийн дугаартай тээврийн хэрэгсэлтэй урсгал сөрөөд мөргөлдөж, “Фургон”-ы жолооч гэмтсэнийг Төв аймаг дахь Цагдаагийн газарт шалгаж байна.
2023-07-03

Шүүхэд 10 жил дуншсан “Жаст групп”-ийн Ш.Батхүү нарын хэргийг эцэслэн шийдвэрлэлээ 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 8-нд хэлэлцээд тус үйлдвэрийн Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр цагаатгасан бол Г.Алтанд холбогдох хэргийг шүүгдэгч нас барсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгоод байсан юм. 
2023-07-03

НМХГ-ын хэлтсийн дарга асан Ж.Ганзоригийн хэрэгт дахиад яллах дүгнэлт үйлдүүлнэ

Уг нь өнгөрсөн оны зун түүнд яллах дүгнэлт үйлдүүлж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн ч нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаах захирамж шүүгч гаргасан юм. НПГ-аас Ж.Ганзоригт Эрүүгийн хуулийн 22.4-5 дахь хэсгийн “Нийтийн албан тушаалтан албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд хясан боогдуулах аргаар хахууль авсан”, 22.1-2-т заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” хэмээн яллах дүгнэлт үйлдэж байсан билээ. 
2023-07-03

"Аэро Монголиа" ХХК ийм бүдүүлгээр нислэг цуцалж болдог юм уу

Тухайн иргэд өнөөдөр буюу зургаадугаар сарын 30-нд нисээд, долоодугаар сарын 8-нд буцаж ирэх төлөвлөгөөтэй байжээ
2023-06-30

Орон нутгийн замд болгоомжтой зорчихыг анхааруулав

Урин дулаан цаг болж аялал зугаалга ихэссэнтэй холбогдуулан иргэдийг тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгаж, болзошгүй эрсдэлээс сэргийлэн, замын хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг ГССҮТ-өөс анхаарууллаа. Амралт, зугаалга идэвхэждэг яг энэ үед, ялангуяа орон нутгийн замд осол аваар цөөнгүй гардаг гэнэ. Иймд өөрийн болон гэр бүл, ойр дотнын хүмүүсийнхээ амь, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүйн тулд сэрэмжтэй, хянамгай байхыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна. 
2023-06-30

Прокуророос “Бэлтэс мөрөн” ХХК-тай холбогдох хэргийн, шүүгчийн захирамжийг хууль зөрчсөн гэж үзжээ

Бэлтэс мөрөн ХХК-ийн үүсгэн байгуулагч Г, гүйцэтгэх захирал Н нарын 9 иргэн бүлэглэн Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт тэтгэврийн насны болон хөгжлийн бэрхшээлтэй, группт байдаг, амьдралын түвшин доогуур гэх иргэдэд туслах нэрийдлээр
2023-06-30

Нүүрс тээвэрлэж явсан ачааны автомашин онхолдож, нэг хүн гэмтжээ

Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн алба хаагчдыг очиход  Цэцэг сумын Хөшөөтийн уурхайгаас Булган сумын Ярантын боомтын чиглэлд
2023-06-30