Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хэрэг зөрчил

Ц.ХУЛАН: Шүүх намайг ялласан ч түүх цагаатгана 

Энэ хүний гар бариулан танилцуулсан эрдэм шинжилгээний байгууллагынхантай нь Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатарт олон улсын хурал зохион байгуулсан, бүр аль эрт 2014 онд Хөх хотод худам монгол бичгээр, 2015 онд хятад хэлээр орчуулагдан хэвлэгдсэн Монгол яруу найрагчдын түүвэр, миний өөрийн уран бүтээл хүртэл “тагнуулын үйл ажиллагаа” юм гэнэ ээ.  Би хятадуудаас мөнгө аваагүй шүү. Одоо бүр үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэхэд ч шоронд чихдэг болжээ. Монголын төр яачихав аа гэмээр байна. Шүүх ялласан ч шүүх цагаатгана. 
2023-07-27

Зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлосон үйлдлийг илрүүллээ

Бүрэгхангай сумын Дэрстэй баг Туул голын сав газарт голоос 50 метр орчим газарт 8 метр гүн 40х50 метр орчим ухаш нүх үүсгэж зохих зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлосон
2023-07-26

Хууль бусаар ашигт малтмал олборлосон гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүллээ

Хүдэр сумын 2 дугаар багт байрлах “Монгол алт” гэх газарт ойн болон усан сан бүхий газарт 245 га эвдэгдсэн талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулахаар
2023-07-26

ШУУД: "Амури Оргил" ХХК-ийн барилгын талбайд Хотын стандарт, хяналтын газар хяналт шалгалт хийж байна

"Амури Оргил" ХХК-ийн барилгын талбайд Хотын стандарт, хяналтын газар хяналт шалгалт хийж байгаа талаар шууд дамжуулж байна.
2023-07-26

Хахууль авсан ЖДҮГ-ын албан тушаалтнуудыг шалгаж дууслаа 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар (ЖДҮГ)-ын хоёр албан тушаалтныг эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж, яллагдагчаар тооцон цагдан хорьсныг бид өнгөрсөн дөрөвдүгээр сард мэдээлж байв. Тус газрын Хууль, тусгай активын хэлтсийн дарга Д.Надмидцэдэн, мэргэжилтэн Б.Алтансүх нарт холбогдох хэргийг хууль сахиулах байгууллагынхан шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлжээ.
2023-07-26

Ядарсан үедээ жолоо барьснаас үүдэн осолдох явдал гарсаар байна 

Ховд аймгийн Манхан сумын Ботгон багийн нутаг, Ботгоны хавцал гэдэг газарт хүнд даацын автомашин онхолдож, жолооч нь амиа алджээ. Онцгой байдлын байгууллагад уг ослын талаарх дуудлага ирсний дагуу Манхан сум дахь аврах бүлгийн аврагчид газар дээр нь ажиллахад тус аймгийн Булган сумаас аймгийн төв рүү явж байсан “Норд бенз” загварын ачааны автомашин замын зорчих хэсгийн хажуу руу онхолдсон байсан гэнэ. Уг автомашины бүхээгт жолоочоос гадна гурван хүн сууж явсан бөгөөд тэдний биеийн байдал хэвийн гэж орон нутгийн эх сурвалжууд мэдээлэв. 
2023-07-26

Баянхонгор аймгийн өмнөх удирдлагад дахиад яллах дүгнэлт үйлдүүлнэ 

Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга асан, өдгөө төлөөлөгчөөр ажиллаж буй Ц.Отгонбаяр, Засаг дарга байсан Г.Батжаргал, ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Ихбаяр, “Эко грийн ланд” ХХК-ийн захирал З.Эвлэгсайхан нарт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн баяр наадмын өмнөхөн нэмж шалгаж дууслаа. Улмаар яллах дүгнэлт дахиад үйлдүүлэхээр НПГ-т хэргийн хамт хүргүүлсэн байна. 
2023-07-26

Солонгос жуулчин амралтын газарт нас баржээ 

Монголд аялахаар ирсэн Өмнөд Солонгосын жуулчин буудалласан амралтын газартаа нас баржээ. БНСУ-аас ирсэн бүлэг жуулчин Налайх дүүргийн нутаг, Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолбор газар дахь “Чин чандмань” амралтын газарт буудалласан аж. Гэтэл тэдний нэг болох 58 настай, Дэгү хотын харьяатай иргэн ил харагдах гэмтэл шархгүй таалал төгссөн байсан гэнэ. Хамт яваа хүмүүс нь цагдаагийнханд “Архаг хууч ямар нэг өвчингүй, даралт ихсээд байгаа бололтой хэмээн ярьж байсан” гэсэн тайлбар өгчээ. 
2023-07-26

Яруу найрагч Ц.Хуланд есөн жил зургаан сар хорих ял оноолоо

Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
2023-07-25

 УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг Т.Бадамжунайд хахууль өгсөн үндэслэлээр яллагдагчаар татлаа

Ташрамд дурдахад, Т.Бадамжунайг баяр наадамд олны анхаарал хандсан үед батлан даалтад гаргасан. Уг нь энэ сарын 5-нд түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нэг сараар сунгах захирамж шүүгч гаргасан бөгөөд түүний өмгөөлөгч нар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шат ны шүүхийн ерөнхий шүүгчид эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гаргах шаардлагатай хэмээн хүсэлт тавьсан гэнэ. Шүүгч хүсэлтийг нь хянаж үзээд Т.Бадамжунайг энэ сарын 10-нд хилээр гарахыг нь хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авч батлан даалтад гаргасан аж. 
2023-07-25

Л.Чинбатын хэргийг шүүхэд шилжүүлэхээр прокурорт өгчээ

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Хүнийг алах/, мөн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Худал мэдээлэл тараах/,
2023-07-24

Алдаатай гүйлгээ болохыг мэдсээр байж завшсаныг гэмт хэрэгт тооцов 

Эрүүгийн хуульд төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийгдсэнийг мэдсээр байж завшиж 300,000 төгрөгөөс дээш хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан.  
2023-07-24

Япон жуулчныг дээрэмдээгүй, авах ёстой мөнгөө авчээ

Шалгалтын явцад Япон улсын иргэн 30 настай,эрэгтэй С.Ш нь иргэн Ж-ийн байранд түрээсээр байрлаж байсан бөгөөд утсаар холбогдон төлбөрийн мөнгийг гаргуулах талаар ярихад байгаа газраа хэлж дуудсан тул очиж төлбөрийг авч байх үед
2023-07-24

Согтуурсан үедээ, усаар дүүрсэн нүхэн жорлонд унаж нас баржээ

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн С /37 настай, эмэгтэй/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 4 метрийн гүнтэй
2023-07-24

Газрын тос олборлодог төхөөрөмжид нэг иргэн хавчуулагдаж, амиа алджээ

“Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Ви Эс Эм” ХХК-ний туслах ажилтан О нь нас барсан
2023-07-24

ЦЕГ: Иргэн Э.Одбаяр, Д.Амартүвшин нарыг заналхийлсэн найруулагч С.Баярсайханыг шалгаж байна

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Соёлтын хүү найруулагч Баярсайхан цахим орчноор "No war" хөдөлгөөний үүсгэн байгуулагч, иргэн Э.Одбаяр болон комедиан Д.Амартүвшин нарыг заналхийлсэн утга бүхий видео бичлэгийг нийтэлжээ.
2023-07-23

Ц.Хулан нарт холбогдох шүүх хурлын гэм буруугийн дүгнэлтийг маргааш танилцуулна

Ц.Хулан нарт холбогдох шүүх хурлын гэм буруугийн дүгнэлтийг долдугаар сарын 24-ний 09:00 цагт танилцуулна. Уг гэм бурууг шүүх хурал энэ сарын 20-нд эхэлж, нотлох баримт шинжлэн судалжээ.
2023-07-23

Хүчирхийллийн хэрэгт холбогдсон ламхай нарыг яллагдагчаар татах санал хүргүүлжээ

Гандантэгчэнлин хийдэд шавилан суралцаж буй хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй мэдээлэл олон нийтэд ил болсон.
2023-07-22