Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хэрэг зөрчил

73 жолооч согтуугаар жолоо барьж, 93 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

Зөрчлийн шинжтэй 1652, гэмт хэргийн шинжтэй 89 дуудлага, мэдээлэл байна
2023-09-06

“Драгон” төвийн түрээслэгчид ЗТХ-ийн сайдыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргав

Харин ЗТХ-ийн сайд “Салбарын сайдын хувьд зам тээврийн салбар, тэр дундаа төмөр зам, авто тээвэртэй холбоотой олон жил бугшсан хулгай луйврын асуудалтай тууштай тэмцэж байна. Зорчигч үйлчилгээний төвийг албаны эрх мэдэл, давуу байдлаа ашиглан нүүлгэн шилжүүлсэн мэтээр гүжирдэж буй нь ор үндэслэлгүй. АТҮТ-ийн гаргасан шийдвэрт би нөлөөлөөгүй, АТГ-т шалгуулахад бэлэн” гэлээ. 
2023-09-06

Гал түймрийн улмаас зургаан хүүхэд нас барлаа

26 хүн түлэгдэж, зургаан иргэн угаартсанаас нэг нь эндсэн аж. Бага насны хүүхдүүд чүдэнз, асаагуур зэргээр тоглож байгаад санамсаргүй байдлаар гал алдах тохиолдол цөөнгүй гэнэ. Иймээсгэрийн галлагааны аюулгүй байдлыг хангаж, чүдэнз, асаагуур зэргийг хүүхдийн гараас хол байлгаж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг зөвлөлөө. 
2023-09-06

Ураны Х лицензээ нүүрсний А болгосон “Монгол Ураниум Ресурс”-ийн “илбэ”-2

Х.Бүрэн-Эрдэнийн өмчлөлд байдаг “Монгол Ураниум Ресурс”, “Эрээн толгой” компаниудын уул уурхайн хайгуул, ашиглалтын  үүдэлтэй Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын газар нутаг дахь байгаль орчны сүйтгэл, энэ бүхнээ гүйцэлдүүлэхийн тулд хийж буй хуулийн хийдэлтэй холбоотой үйл ажиллагаа даруй 10-аас илүү жил үргэлжилжээ. Энэ хооронд нутгийн иргэд хаана хэнд ч хандаад нэмэр болсонгүй. Төрийн захиргааны бүхий л байгууллага, шүүхэд хүртэл хандсан байна. Эцэст нь нутгийнхан “Монголын төр энэ асуудлаар “хэлгүй, дүлий, сохор” байхаар шийдсэн бололтой” гээд сууцгааж байна.
2023-09-06

Дархан цаазат газарт ан хийсэн этгээдтийн барьжээ

Энэ оны есдүгээр сарын 05-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газарт тарваганд урхи тавьж агнасан иргэнийг газар дээр нь саатуулж арга хэмжээ авахаар Экологийн цагдаагийн албанд шилжүүлжээ. 
2023-09-05

Төлөвлөгөөт хяналтаар 12 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2023 оны 8 дугаар сарын 28-наас 9 дүгээр сарын 1-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 258 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 64 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 194 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
2023-09-05

Автомашины бүхээгт хавчуулагдсан иргэнийг эсэн мэнд гаргажээ

Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сумд Цөх багийн “Номт” гэдэг газар /Сүхбаатар сумаас зүүн хойд зүгт 10 км-т/ авто замын хажууд өнгөрсөн шөнө 00.30 цагт зогсож байсан бага оврын ачааны автомашины араас суудлын автомашин мөргөж нэг хүн автомашины бүхээгт хавчуулагдсан дуудлага мэдээлэл ОБЕГ-т иржээ. 
2023-09-05

Ураны Х лицензээ нүүрсний А болгосон “Монгол Ураниум Ресурс”-ийн “илбэ”-1

Эдгээр компаниас болоод байгаль орчин, тэр дундаа усны нөөц сүйдэж буй талаар нутгийн иргэд, сум, орон нутгийн засаг захиргаа нь тэмцсээр ирсэн. Тэд өөрсдөө төр захиргааны байгууллагууд, шүүхэд ханддаг. Нутгаасаа сонгогдсон гишүүдэд ч дуулгадаг. Гээд хэн ч тоож сонсдоггүй байгаа юм.
2023-09-04

Дүгнэлт, зөвшөөрөлгүйгээр их хэмжээний хөрсний ус шавхжээ 

Хөрсний ус шавхан зайлуулах тохиолдолд хэмжээнээс нь хамааран Усны газар, Туул голын сав газрын захиргаа зэрэг байгууллагаас дүгнэлт гаргуулах ёстой. Мөн хэчнээн хэмжээний ус шавхахаас шалтгаалан төлбөр төлөх зохицуулалттай. Гэтэл дээрх компани ус ашиглуулах дүгнэлт, зөвшөөрөлгүйгээр үүнийг гүйцэтгэж байсан учир үйл ажиллагааг нь зогсоожээ. 
2023-09-01

Улаанбаатар луу тарвага тээвэрлэсэн этгээдийг барьжээ

Нийслэлийн засаг даргын энэ оны наймдугаар сарын 02-ны өдрийн а/862 дугаар захирамжийн хүрээнд наймдугаар сарын 10-ны өдрөөс аравдугаар сарын 15-ны өдрийн хооронд тарваган тахал, хүн малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх захирамжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр баталгаат болон баталгаат бус замын хяналт шалгалтын ажлыг тус албанаас Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Нийслэлийн онцгой байдлын газар болон чиг үүргийн байгууллагуудтай хамтран зохион байгуулан ажиллаж байна.
2023-09-01

“Монгол Ураниум Ресурс” компани Монголын байгалийг ч, хуулийг ч дэвсэлж байна

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумынхан, бас тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд нийлээд сүүлийн гурав, дөрвөн жилийн турш нэг компанитай үзэж байна. Тэгээд дийлдэггүй. Компанийн нэрийг “Монгол Ураниум Ресурс” /РД: 5150884/ гэдэг. Тус компанийг  Хулдоржийн Бүрэн-Эрдэнэ эзэмшдэг. Цагтаа Монголын том улстөрчийн шадар туслах байсан энэ эрхэм “Монгол Ураниум Ресурс” компаниа 2007 оны долдугаар сарын 5-ны өдөр байгуулжээ. Улмаар компанидаа гадаад худалдаа, барилгын засвар үйлчилгээ, ашигт малтмалын хайгуул хийх гэсэн гурван чиглэлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авчээ.
2023-09-01

Үнийн мэдээллийг байршуулаагүй, урамшуулал нь бодит бус байжээ 

Мөн бараа, бүтээгдэхүүний гарал үүсэл тодорхойгүй, хямдрал урамшуулал нь бодит байдлаас зөрүүтэй зэрэг нийтлэг зөрчлийг арилгуулахаар “Номин холдинг” ХХК-д улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлжээ. Түүнчлэн нийлүүлэлт, үнийн тогтвортой байдлыг хангах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор худалдаа эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд зөвлөмж хүргүүлсэн байна. Хэрэгжилтийг нь хангаагүй тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг анхааруулж, худалдаа эрхлэгч болон хэрэглэгчдэд зөвлөгөө мэдээлэл өгсөн гэнэ. 
2023-08-31

“Extreme Mongolia”-ийн агаарын дүүжин замаар явж байсан иргэд мөргөлдөж, бэртжээ

  Налайх дүүргийн VI хороо Горих, Тэрэлжийн цогцолбор газарт байрлах “Extreme Mongolia” аялал жуулчлалын газарт 2023 оны наймдугаар сарын 13-ны өдөр 15-36 насны эрэгтэй, эмэгтэй иргэд агаарын дүүжин замаар явж байхдаа хоорондоо мөргөлдөж, гэмтсэн гэх дуудлага, мэдээллийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол мэдээллийн бүртгэлд авч шалгаж байна.
2023-08-31

15-23 насны 4 этгээд ТҮЦ-ийн худалдагчийг зодож, дээрэмдээд баригджээ

Цагдаагийн байгууллагаас энэ сарын 28-29 нд шилжих шөнө Нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо 3 дугаар эмнэлгийн автобусны буудал дээр үйл ажиллагаа явуулдаг ТҮЦ-ний худалдагчийг үл таних 4 этгээд зодож, бэлэн мөнгө бусад эд зүйлийг дээрэмдсэн хэргийг Нийслэлийн Цагдаагийн Удирдах газрын Мөрдөн шалгах газар, Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид хамтран шуурхай эрэн сурвалжлан 15-23 насны нэр бүхий 4 этгээд үйлдсэн болохыг тогтоон Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрээс энэ сарын 29-ний шөнө дайчлан баривчилсан.
2023-08-30

Булганы Цагдаагийн газрын дарга Л.Ганбаатарыг ажлаас нь чөлөөлжээ

Булганы Цагдаагийн газрын дарга Л.Ганбаатарыг ажлаас нь чөлөөлжээ
2023-08-29

Хоёр иргэн автомашины бүхээгт хавчуулагдан нас баржээ

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот 3 дугаар багийн “Устын-Ам” хэмээх газар суудлын автомашин автозамын хажуу тал руу онхолдож, автомашины бүхээгт хүн хавчуулагдаж нас баржээ.
2023-08-29

Залилах гэмт хэргээс сэрэмжлүүлжээ

Иймд иргэдийг түрээслэхээр сонгосон байр, орон сууцынхаа эзэмшигчийн мэдээллийг сайтар шалгаж, урьдчилгаа төлбөр яаран шилжүүлэхгүй байхыг зөвлөлөө. Ялангуяа их, дээд сургуульд суралцахаар орон нутгаас ирсэн оюутнуудыг байр түрээслүүлэхтэй холбоотой цахим зар, мэдээлэлд хянамгай хандахыг, халаасны хулгайн гэмт хэргээс сэргийлэхийг анхааруулав. 
2023-08-28

Мотоциклтой хүн экскаваторын эд ангид хавчуулагдан амиа алджээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, автозамын уулзвар, автозамын зорчих хэсэгт Экскаваторын хойд талаас мотоциклтой хүн мөргөн экскаваторын эд ангид хавчуулагджээ.
2023-08-25