Мансуурсан иргэн цагдаагийн гарыг хазаж гэмтээв
Хар тамхитай тэмцэх газарт шалгуулж, хэрэг нь шүүхэд шилжсэн Е.Сугарчулуун гэх 29 настай залуу дээрх хоёр газар байрладаг байранд амралтын өдөр очсон агаад жижүүрийн цагдаа шаардлага тавихад тэрбээр эсэргүүцэн, биед нь халдаж гарыг нь хазаад зогсохгүй хэд хэдэн удаа цохиж гэмтэл учруулжээ. Тэр даруйд түүнийг саатуулан Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтэст хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн гэнэ. Түүнээс биологийн дээж авч шинжилгээ хийхэд мансууруулах, сэтгэцэд нөлөөт нэг бус бодис илэрсэн аж.
2023-09-13
ЦЕГ: Лифтэнд хүн зодож буй эмэгтэйг шалгаж эхэллээ
Цахим хуудаст орон сууцны лифтэнд нэгэн иргэн бусдыг цохиж, биед нь хохирол учруулж буй бичлэг өчигдөр цацагдсан. Тус хэрэгтэй холбоотойгоор Цагдаагийн байгууллагад есдүгээр сарын 10-ны өдөр дуудлага бүртгэгджээ.
2023-09-12
Иргэдийг айлган сүрдүүлдэг зохион байгуулалттай бүлгийнхний шүүх хурлыг товлов
Э.Сумъяажаргалын захиалгаар иргэн Б-г зочид буудалд аваачиж айлган сүрдүүлж, улмаар эд хөрөнгөө шилжүүлж өгөхийг шаардсан хэргийг Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн илрүүлэн шалгасан. 2022 оны арванхоёрдугаар сард дээрх хүмүүс хохирогчийг зодон биед нь гэмтэл учруулж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж, өөрт нь болон түүний ойр дотны хүнд хүч хэрэглэхээр заналхийлсэн нь шалгалтаар тогтоогдсон байдаг.
2023-09-11
Гааль, хилийн цэргийн албан тушаалтнууд “нүүрсний” гэх хэрэгт ял шийтгүүлэв
Дээрх албан тушаалтнуудад хахууль өгсөн хэрэгт холбогдсон Б.Мөнхбилэгийн нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 3.5 сая, А.Ганболд, О.Нэргүй, Х.Түмэнжаргал, Л.Батболор, Т.Лхагвадорж, Т.Баттулга, Д.Ууганбаяр, Б.Дашдорж, О.Ууганбаатар, Ц.Батгэрэл, Б.Баярбаатар, Ү.Тогообаатар, Д.Түвшинбаяр, Б.Гүндсамбуу, Э.Алтангэрэл нарыг тус бүр гурван сая төгрөгөөр торгох ял шийтгэжээ.
2023-09-11
Жуулчдыг хуурч унаандаа суулгадаг таксичдаас сэрэмжлүүлэв
Тус жолооч япон жуулчныг “Новотел” зочид буудалд авчирсныхаа дараа тосох ёстой хүн нь биш гэдгээ хэлж, таксины төлбөрт 150 мянган төгрөг нэхэмжилжээ. Ингээд зогсохгүй “Цагдаа дуудна” хэмээн жуулчныг сүрдүүлж, айлгасан байна. Энэ үед зочид буудлын угтах үйлчилгээний ажилтан хэргийн учрыг олж, жуулчинд тусалжээ. Таксины төлбөрийг хамгийн багаар тооцуулан 80 мянган төгрөг өгүүлсэн аж. Яг ийм хэрэг өмнө нь гурван удаа болсныг зочид буудлын ажилтнууд хэлжээ. Тус үйл явдалтай холбогдуулан дээрх компаниас сэрэмжлүүлэг түгээлээ. Үйлчлүүлэх гэж буй байгууллага, хүнийхээ мэдээллийг нягталж, ажлын үнэмлэх, логог нь шалгаж хэвшихийг жуулчдад сануулав.
2023-09-08
Ховдын “Халзан Бүрэгтэй”-д хэрэгжсэн хууль Сүхбаатарын “Эрээн толгой”-д үйлчлэх үү
Ганцхан жишээ дурдахад тухайн орд оршдог Эрдэнэцагаан сумын IV багийн ИНХ-ын 2019 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн хурлаар Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тухай 15 тоот тогтоолыг гаргасан. Гэтэл тэр өдрийн хурлаар ийм асуудал хэлэлцээгүй байгаа юм. Хуралд оролцсон гэх 97 хүний бүртгэл байдаггүй аж. Тиймээс тус багийн ИНХ нь 2023 оны тавдугаар сарын 29-нд хуралдаад Эрээн толгойн нүүрсний уурхайн үйл ажиллагааг зогсоох, лицензийг цуцлуулах талаар хэлэлцэж, 100 хувийн саналаар дэмжиж гарын үсгээ зурцгаажээ. Үүнийгээ төрийн захиргааны бүх байгууллагад илгээсэн байна.
2023-09-08