Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хэрэг зөрчил

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарт холбогдох, нүүрсний гэх хэргийн шүүх хурал хойшиллоо

Гэм буруугийн шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд
2023-09-28

Реппер Roockie эхнэрээ зодсон хэргээр шалгагдаж байна

Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс 26 настай, эрэгтэй “М” гэгч нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг
2023-09-28

Монгол Ураниум Ресурс”-ийн нүүрсний ордыг өвлөсөн “Эрээн толгой” ХХК-ийн ил эзэд

Эрх мэдэл, танил тал үгүй жирийн уул уурхайн ураны хайгуулын лицензтэй компани нүүрсний орд олсон бол улсад тушаах хуультай байв. Гэвч тийм үед ийм байдлаар нүүрс илрүүлсэн “Монгол Ураниум Ресурс” ХХК шүүхээр “заргалдсаар” ордыг өөрийн болгож чадсан байдаг.
2023-09-28

Булганы хилчид хилийн зөрчил илрүүлжээ

Хилийн цэргийн 0286 дугаар ангийн 0294 салбарын хариуцсан хэсгээр
2023-09-27

Нэг гэрийн дөрвөн хүн угаартаж нас баржээ

Иймд иргэд та бүхэн сэрүүний улирал эхэлж байгаатай холбогдуулан гэр, байшин, орон сууцандаа агаарын сэлгэлтийг тогтмол хийх
2023-09-27

УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын хэргийн хамсаатныг “Шувуу” ажиллагаагаар хүлээн авлаа 

АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсгийнхэн Засгийн газраас хэрэгжүүлж буй 5Ш ажиллагааны нэг “Шувуу”-ны хүрээнд БНХАУ-аас Д.Наранхүү гэх хүнийг шилжүүлэн авлаа. Хятадын хууль сахиулах байгууллагынхан түүнийг өчигдөр 16.00 цагт Эрээн хотод манай талд хүлээлгэн өгсөн юм. Улмаар өчигдөртөө багтаж хилээр нэвтрүүлээд Улаанбаатарт авчрахаар болсон. Д.Наранхүүгийн тухайд олны анхаарлын төвд байгаа “Нүүрсний” гэх хэрэгт яллагдагчаар татагдаад буй аж. Зарим хэвлэлд “УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболд нарын гол хамтрагч” хэмээн бичиж байгаа. 
2023-09-27

Дорнод аймагт хууль бусаар ашигт малтмал олборлосон гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ

Яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн нийт хэрэг: 232
2023-09-26

“Ард”-ын Ч.Ганхуягт холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван
2023-09-26

Б.Ганхуяг өчигдөр эмнэлэгт хүргэгдсэн, ухаан алдаагүй

 Цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч, өнөөдрийн байдлаар арван сар гаруй хугацаанд
2023-09-26

Охид, бүсгүйчүүдийг бичлэгээр нь дарамталж байсан Сингапурын иргэнийг албадан гаргана 

Түүнд НПГ-аас хувь хүний нууцад халдсан, задруулсан хэмээн Эрүүгийн хуулийн 13.10- 1, 13.11-1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм. Тус шүүх өнгөрсөн долдугаар сарын 19-нд Лох Сиен Чид холбогдох хэргийг хэлэлцээд “хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан” үйлдэлд нь 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, “хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан” гэмт хэрэгт нь нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ял оноож, ялыг нэмж нэгтгэн нийт нэг жил найман сар хорихоор болсон юм. 
2023-09-26

Шахмал түлш тээвэрлэх компанийнхнаас авлига нэхсэн даргыг шүүхэд шилжүүлэх нь 

Шүүхэд шилжүүлэхээр болсон долоон хэргийн нэг нь нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Цолмонд холбогдох үйлдэл аж. Тус газраас зарласан шахмал түлш тээвэрлэх ажил гүйцэтгэх тендерийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар тэрбээр ажиллахдаа оролцогч “Батсуурь тэгш хүрээ” ХХК-ийн удирдлагад 10 сая төгрөг өгвөл компанийг нь шалгаруулна, үгүй бол хаслаа гэх байдлаар хясан боогдуулж хахууль нэхсэн аж. Түүгээр ч зогсохгүй нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Батцэцэг гэдэг хүнээр дамжуулж авчирч өгөхийг шаардсан хэрэгт холбогдсон байна. 
2023-09-26

Хахууль авсан 84 дүгээр сургуулийн захирал асныг шалгаж дуусав

Бүтэн жил шахам хийсэн мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Лхагвадулам нь цахилгаан барааны худалдаа, программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Эмтмарт” ХХК-ийн захирал С.Батгэрэлээс 84 дүгээр сургуулийн захирлын албан өрөөндөө 16.8 сая төгрөгийн хахууль авсныг тогтоосон гэнэ. Тус компани нь эл ерөнхий боловсролын сургуультай 107.8 сая төгрөгийн үнийн дүн бүхий гүйдэг самбар, ухаалаг дэлгэц нийлүүлэх гэрээ байгуулж ашиг олохын тулд хахууль өгсөн аж.
2023-09-26

Шүүхээр “гал” атгуулж хүссэндээ хүрсэн “Монгол Ураниум Ресурс”-ийн ил эзэн Х.Бүрэн-Эрдэнэ

Тэгвэл шүүхийг ингэж хөдөлгөсөн “Монгол Ураниум Ресурс” ХХК-ийг хэн эзэмшдэг вэ гэдэг анхаарал татна. Албан ёсны бүртгэл буюу тус компанийн ил эзэн нь Хулдоржийн Бүрэн-Эрдэнэ юм байна. Тэрбээр “Монгол Ураниум Ресурс” /5150884/ ХХК- ийн цорын ганц хувьцаа эзэмшигч бөгөөд эцсийн өмчлөгч аж. 
2023-09-26

“Сэлэнгэ Ноёд” ХХК-ийн захирал Г.Буяндоржийг гэм буруутайд тооцжээ

“Сэлэнгэ Ноёд” ХХК-ийн захирал Г.Б, иргэн Ч.У, Д.Б, БНХАУ-ын иргэн Э.Х нар нь БНХАУ-ын “Т” ХХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК
2023-09-25

Самарт яваад 17 хоног сураггүй болсон иргэнийг хайж байна

Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид, ар гэрийнхний хамт
2023-09-25

Унгарт ажилд зуучлахдаа иргэдийг хохироож буйг сэрэмжлүүлэв 

Хэрэв тухайн аж ахуйн нэгж жагсаалтад байхгүй бол зуучлагчаас татгалзах эрхтэйг санууллаа. Мөн өндөр цалинтай ажилд зуучлах хуурамч зар байршуулж иргэдийг залилах тохиолдол нэг бус удаа гарч байгаа гэнэ. Иргэд Унгарт очоод ажилд орж чадаагүйгээс хууль бусаар хөдөлмөр эрхлэх, цалингаа авч чадахгүй байх, эрүүл мэндийн даатгалгүйгээс эмнэлгийн үйлчилгээнд хамрагдах боломжгүйд хүрэх, өөрийн зардлаар эх орондоо буцах тохиолдол ч нэлээд гарч буй аж. Иймээс Унгарт хөдөлмөр эрхлэхэд зуучилж буй аж ахуйн нэгж, иргэд хууль, эрх зүйн хүрээнд ажиллах, зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, иргэдэд хэрхэн үнэн зөв мэдээлэл, зөвлөгөө хүргэх талаарх санал солилцох уулзалтыг дээрх ЭСЯ-наас зохион байгуулахаар төлөвлөжээ. 
2023-09-25

Д.Мөнх-Эрдэнэ, “Капитал”-ын А.Ариунболд нарын хэргийг Дээд шүүх хэлэлцэхгүй нь 

Ингээд Д.Мөнх-Эрдэнийг ӨМӨЗО-ы Хөх хотод суух ерөнхий консулаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулж, 112.2 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэгийн нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, ГХЯ-ны байр луу нэвтрэх гэж дайрч, зөвшөөрөлгүйгээр дүрс бичлэг хийж, үйлдлээ зогсоохыг шаардсан ТТХГ-ын алба хаагчдад халдан, хэл амаар доромжилсон, “Евросервис” ХХК-ийн захирал Б.Ганбаяраас 30 сая төгрөг гаргуулж, 10-ыг нь өөрөө авч, үлдсэн 20 саяыг нь УИХ-ын даргын зөвлөх, Хэвлэл мэдээллийн албаны даргаар нь ажиллаж байсан Б.Эрдэнэбаярт өгсөн.
2023-09-25

Экологийн цагдаагийн албаны тасгийн дарга асныг хорьжээ 

Зарим цахим мэдээллийн хэрэгсэлд Я.Билэгдэмбэрэлээс гадна Экологийн цагдаагийн албаны даргаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан, хурандаа Б.Цогбаатар, тус албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж байсан, өдгөө ДХИС-д багшилж буй, дэд хурандаа Ю.Дэмбэрэлсайхан, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дарга асан, өнгөрсөн өвөл цэргийн байнгын тэтгэвэрт суусан, дэд хурандаа Б.Ганхуяг нарыг хамт шалгаж буй хэмээн бичсэн. Бидэнд олдсон мэдээллээр зөвхөн Я.Билэгдэмбэрэлийг л авлигын хэрэгт холбогдуулан цагдан хорьж шалгаж байгаа аж. Тэрбээр 2019 оноос хойш хэчнээн удаа бусдад давуу байдал олгож, хэдий хэмжээний хахууль авсан гэдэг нь одоогоор тодорхой болоогүй гэнэ. 
2023-09-22