Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хэрэг зөрчил

Нохойтойгоо хил зөрчсөн ХБНГУ-ын иргэнийг шүүнэ 

Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас БНХАУ руу гарахаар явсан герман эр манай хилийг зөрчжээ. Тэрбээр нохойтойгоо өмнөд хөршийн хилээр нэвтрэх гэсэн ч бичиг баримтын зөрчилтэй байснаас болсон уу, оруулаагүй аж. Тиймээс эргэж Монгол Улсын нутаг руу явган алхаж, боомтын бус газраар хилийн торон доогуур шургаж орж ирсэн гэнэ. Хилчид түүнийг саатуулан шалгаж, Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас ХБНГУ-ын иргэн М.Ш-д Эрүүгийн хуулийн 19.14-1 дэх хэсэгт заасан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байна. 
2023-10-18

Халаасны хулгайчид хүүхдүүдийг онилж байна

Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгсэд эсэргүүцэх чадвар багатай сургуулийн насны хүүхдүүдийн анхаарал болгоомжгүй, яарсан сандарсан байдлыг нь ашиглан
2023-10-18

79 жолооч согтуугаар жолоо барьж, 79 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

Нийт дуудлагын 1460 зөрчлийн шинжтэй, 108 гэмт хэргийн шинжтэй  дуудлага
2023-10-18

Мялзангийн вакцины хөрөнгийг завшсан гэх хэргийн нэмэлт мөрдөн байцаалт дуусжээ 

Тэд эрх мэдлээ ашиглан малыг яаралтай дархлаажуулах нэрийн дор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж, З.Батсүхийн хамтран ажилладаг Энэтхэгийн “Heister biosciences limited” компаниас 2017-2020 онд дөрвөн удаа өндөр үнээр авсан гэж буруутгагдаж буй.
2023-10-18

Нийслэлийн ерөнхий архитектор Ц.Тулга тэргүүтэй хүмүүсийн гэр, албан өрөөнд нэгжлэг хийжээ 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн зун нийслэлд тохиосон үерийн гамшгийн дараа Улаанбаатар хотод үүссэн үер, усны аюултай нөхцөл байдлын улмаас төр, олон нийтэд учирсан хохирлыг үерийн далан, суваг таглаж барилга байгууламж барих зөвшөөрөл өгсөн, барьсан, хууль зөрчиж газар олгосон эрх бүхий албан тушаалтан, хуулийн этгээдээс нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах хүсэлт прокурорын байгууллагад хүргүүлсэн. Үүний дагуу прокурор, мөрдөх байгууллага ажлын хэсэг гаргаж, Сэлбэ, Дунд голын үерийн далангийн хамгаалалтын бүсэд газар болон барилга, байгууламж барих зөвшөөрөл олгосон эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хянаж, холбогдох байгууллага, хүмүүсээс баримт, тайлбар гаргуулан авсан билээ.
2023-10-17

Ховдын Засаг дарга асан Б.Дүгэржавт яллах дүгнэлт үйлдүүлэхээр боллоо

Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад 2022 оны наймдугаар сард чөлөөлөгдсөн Б.Дүгэржавын авлигын хэргийг хууль сахиулах байгууллагынхан шалгаж дуусжээ. Тэрбээр 2021 оны зургадугаар сард “Саруул цамхаг” ХХК-д давуу байдал олгосон хэрэгт холбогдон шалгуулж эхэлсэн аж. Улмаар эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдмагцаа ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан юм байна. “Саруул цамхаг” ХХК-ийг тус аймгийн төв буюу Жаргалант сумын Бичигт багийн нутагт малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа гэсэн утгатай албан бичиг Б.Дүгэржав хийж өгч, тендерт шалгарах нөхцөлийг бүрдүүлсэн гэж буруутгаж буй гэнэ. Түүнд холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад НПГ-т яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүллээ. 
2023-10-17

Орон сууц ашиглалтад оруулах, түрээслүүлэхдээ хахууль авсан дарга нарыг шалгаж дуусав 

Тус аймаг дахь Цагдаагийн газрын ажилчдын 30 айлын орон сууцыг “Ирксиб строй” ХХК барьж ашиглалтад оруулсан аж. Ингэхдээ эл компанийнхан холбогдох байгууллагын лабораторийн дүгнэлтээр чанарын шаардлага хангахгүй нь батлагдсан хөөсөнцрөөр цагдаагийн алба хаагчдад зориулсан 30 айлын орон сууцын гадна фасадыг хийж орон нутгийн барилга хүлээн авах улсын комисст нь өгсөн аж. Эл компанийн захирал Г.Нарангэрэл барилгаа хүлээлгэж өгөхийн тулд Төв аймгийн “Барилга захиалагч орон сууцны корпораци” буюу Улсын комиссын дарга Д.Ганбаярын дансанд 10 сая төгрөг шилжүүлсэн хэрэгт холбогдсон байна. 
2023-10-17

 Дээд шүүхийн таван шүүгч нэг нэхэмжлэлийг хоёр хянаж “Монгол ураниум ресурс” ХХК-д ашигтай шийдвэр гаргахдаа авлигад өртсөн үү 

Цөмийн энергийн тухай хуульд “Энэ хуулийн 15.1.1- 15.1.4-т заасан үйл ажиллагаа эрхлэх лиценз олгоход тагнуулын төв байгууллага, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас, энэ хуулийн 15.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх лиценз олгоход Цөмийн энергийн комисс, тагнуулын төв байгууллага, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас, энэ хуулийн 15.3-т заасан лиценз олгоход Цөмийн энергийн комиссоос тус тус санал авсан байна” гэж заасны дагуу холбогдох байгууллагуудаас санал авсны үндсэн дээр тухайн ашигт малтмалын ашиглалтын лиценз хүссэн өргөдлийн асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэнэ. 
2023-10-16

 “Багануур” ХК алдагдалтай ажилладгийн нэг шалтгаан удирдлагуудтай холбоотой юу

Ингэж алдагдалтай ажиллахад удирдлагынх нь ашиг сонирхол ч нөлөөлдөг гэхэд хилсдэхгүй. Төрийн өмчит, өдгөө “Эрдэнэс Монгол”-ын харьяанд багтсан “Багануур” ХК цахилгаан станцуудаас нүүрсний төлбөрөө авч чаддаггүй, нүүрсээ төмөр замаар тээвэрлүүлээд өр төлбөр ихтэй гэж тайлагнадаг. Тус компани 2022 онд 40.7 тэрбум төгрөгийн цэвэр алдагдалтай ажиллана хэмээн төлөвлөсөн байдаг бөгөөд тухайн оны арванхоёрдугаар сарын байдлаар 33.6 тэрбум гаруй төгрөгийн алдагдалтай ажилласан хэмээн тайландаа дурдсан.
2023-10-16

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн ээжийг шалгаж байна

Хар үүрээр нялх үр лүүгээ хутга далайн, хөөж яваа "ээж"-ийг харсан нэгэн иргэн хүүхэд хамгааллын байгууллага дууджээ. Тодруулбал, иргэн Б-г байрнаасаа гарч явахад нь нэгэн ээж хутга барьчихсан, хүүхдээ уйлуулан, зүй бус үгээр хэлж, хөөж тууж байжээ. Хүүхэд хамгааллын байгууллага болон цагдаа нар дуудлагын мөрөөр дараах арга хэмжээг авчээ.    
2023-10-13

Хуурамч аккаунт нээж, бусдыг мөрийтэй тоглуулдаг бүлэг иргэнийг илрүүллээ

Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид 2023 оны аравдугаар сарын 11-ний өдөр цахим орчинд “Рокerrrr2” гэх нэртэй аппликешн ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан "А" нарын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүллээ.
2023-10-13

 Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Гал-Эрдэнэ цагдаагийн ажилтанд хахууль өгсөн үү 

Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч, “Хангай констракшн” компанийн удирдах албан тушаалтан С.Гал-Эрдэнийг цагдаагийн ажилтанд хахууль өгсөн хэрэгт холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж дуусжээ. Тэрбээр өнгөрсөн долоодугаар сард гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн Зөрчлийн тухай хуулийн 5.4-4 дэх хэсэгт заасны дагуу Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын II хэлтэст шалгуулж байсан аж. Энэ үедээ буюу өнгөрсөн зун оршин суудаг хорооныхоо хэсгийн байцаагчаар ажиллаж байсан, ахлах дэслэгч О.Ж-д хахууль өгч хэргээ хаалгах гэж хандсан гэнэ. Улмаар цагдаагийн ажилтны хамаарал бүхий хүнийх нь дансруу хоёр ч удаа мөнгө шилжүүлсэн байна. С.Гал-Эрдэнэд холбогдох зөрчлийн хэргийг хуулийн дагуу шийдвэрлэсэн бол тэрбээр албадан сургалтад сууж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл хүлээх байсан юм. 
2023-10-13

Д.Сугар, Ц.Нанзаддорж нарыг сайд аснуудтай хамт шүүхэд шилжүүлэв 

Түүгээр ч зогсохгүй “Төмөр замын зураг төслийн институт”, “Кью ЭсСи” ХХК-ийг мөнгө угаасан хэмээн яллагдагчаар тооцон шүүхэд шилжүүлсэн байна. Төв аймагт тавьсан автозамуудын шинэчлэлийн ажлын төсвийг зохиомлоор нэмэгдүүлж, тухайн ажлыг гүйцэтгэсэн компанид давуу байдал бий болгосон гэх хэрэгт Зам, тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбатаас гадна ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржханд, ахлах мэргэжилтэн Б.Минжбадам, “Ялгуусан” компанийн захирал Л.Санжаадорж нарын хэргийг нэгтгэн шилжүүлээд байна. 
2023-10-13

Цахим мөрийтэй тоглоомын хэргийг илрүүлэн шалгаж байна

Мөрдөн шалгах ажиллагааны үед эд мөрийн баримтаар олон тооны гар утас, интернэтийн төхөөрөмж, цэнэглэгч зэрэг эд зүйлсийг хураан авсан
2023-10-10

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Залилуулснаас үүдэн гарах хохирлыг “Зүүн Ази Хөгжил” ХХК хариуцахгүй

Барилгын ажил бүрэн дуусаагүй байгаа тул ард иргэдийг залилуулан хохирохоос сэргийлж мэдэгдэл хүргүүлж, анхааруулж байна
2023-10-10

ЦЕГ: Сэрэмжлүүлэх зорилгоор зохиож ярьсныг зарим иргэд итгэж нийтэлжээ

Иймд олон нийтийн цахим сүлжээнд үнэн, худал нь тодорхойгүй, эх сурвалжгүй мэдээллийг түгээж, иргэдийг төөрөгдөлд оруулахгүй байх,
2023-10-10

Найман настай охиныг хүчирхийлж, хөнөөсөн этгээдэд бүх насаар нь хорих ял оноожээ

Цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилж, тухайн этгээдийг баривчлан цагдан хорьж, шалгалтын ажиллагааг явуулсан.
2023-10-10

Сураггүй болсон иргэний цогцосыг нуураас олжээ

Онцгой байдлын газрын алба хаагчид тус сумын харьяат иргэн Г/38 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг
2023-10-10