Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хэрэг зөрчил

Цахим орчин дахь худал мэдээлэлд шүүлтүүр хийхээр судалж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Азийн сантай хамтран хиймэл оюун ухаанд суурилсан технологи ашиглан цахим орчин дахь худал мэдээллийн шүүлтүүр хийхээр судалж байна.
2023-12-04

“Д.Нямхүүгийн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагагүй” 

Тодруулбал, НПГ-ын хяналтын прокурор нь уг хэрэгт нэмэлт ажиллагаа явуулах шаардлагагүй, цугларсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзэн эсэргүүцэл бичсэн гэнэ. Д.Нямхүүг хувийн эмнэлэгт ашиглаж байсан компьютер томографыг ХӨСҮТ-д өндөр үнээр авсан хэмээн буруутгаж буй юм. Өөрөөр хэлбэл, зах зээлийн үнэ нь 39 саяар тооцогдох, компьютер томографын “Philips Brilliance CT16” гэх хуучин тоног төхөөрөмжийг эмнэлэгтээ өндөр үнээр авсан. Уг аппарат нь 17 жил ашиглах хугацаатай, үйлдвэрлээд 15 жил болсон бөгөөд БНХАУ-аас 2013 онд “Суперпроб” компани Монголд оруулж ирснийг 2020 онд 300 гаруй сая төгрөгөөр худалдан авах ДУБ гэх аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулсан хэмээн буруутгаж буй билээ. 
2023-12-04

Н.Учрал: Засгийн газрын хуралдаанд ZARIG.MN сайтын асуудлыг танилцуулах болно

ZARIG.MN сайтын Монголоос хандах хандалтыг зогсоосонтой холбогдуулан Цахим хөгжил, харилцаа холбооны сайдад сэтгүүлчид шаардлага хүргүүлж байна.
2023-12-02

ЦЕГ: Иргэн Н.Өнөрцэцэгээс мэдүүлэг авахаар 12 удаа дуудсан боловч ирээгүй

Zarig.mn цахим хуудсын хандалтыг хаасан талаар цагдаагийн байгууллага мэдээлэл хийлээ. 
2023-12-02

Д.Нямхүү нарт холбогдох хэрэгт нэмэлт ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзжээ

Нийслэлийн прокурорын газраас Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Д.Нямхүү нарт холбогдох хэргийг прокурорт буцаасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн байна.
2023-12-01

ЦЕГ: 2 хүн хоорондоо маргалдаж байгаад ГУРВАН сартай хүүхдийн толгойг цохиж, амь насанд нь хүрчээ

Гурван сартай хүүхэд цохиулсны улмаас нас барсан талаар мэдээлэл цахим орчин тархсан. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад "Цагдаагийн байгууллагад 2023 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 23 цаг 40 минутад Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны байрнаас “Толгойдоо цохиулсан хүүхэд хүргэгдэн ирсэн” гэх харамсалтай дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад урьдчилсан байдлаар насанд хүрсэн хүмүүс маргалдаж байгаад 3 сартай эмэгтэй хүүхдийн биед гэмтэл учруулж, улмаар охин эмнэлэгийн тусламж үйлчилгээ авч байгаад амь насаа алдсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэсэн юм.
2023-12-01

Ногоон автобусны хэрэгт шалгагдаж байгаа 24 хүнийг хилээр гарахыг хоригложээ

2023 онд төсвийн хөрөнгөөр 800 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахад эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон 26 хүнийг яллагдагчаар татан шалгаж байна. Тодруулбал, улс төрд нөлөө бүхий 1, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Худалдан авах ажиллагааны газар, Нийтийн тээврийн газрын албаны 18, хувийн компанийн удирдах, гүйцэтгэх 3 албан тушаалтан, гадаад улсын 4 иргэн яллагдагчаар татагджээ.
2023-12-01

 Т.Бадамжунай нарын хэргийн шинжээчдээс шүүх хурлын үеэр мэдүүлэг авах боломжтой гэжээ 

Филиппинээс “Шувуу” ажиллагааны хүрээнд авчирч саатуулсан Т.Бадамжунайтай хамт түүний хүргэн, ХХААХҮЯ-нд удирдах албан тушаал хашиж байсан Э.Жаргалсайхан, 87 байртай гэх дуулианы эзэн, авлигын хэргээр ял шийтгүүлсэн “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирал асан, Төрийн шагналт Д.Бямба-Очир, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн захирал асан Д.Баярсайхан нарыг яллагдагчаар татаад буй билээ. 
2023-12-01

Усны газар “Монгол Ураниум Ресурс”-т гаргаж өгсөн дүгнэлтээ эргэж харах уу

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд уран хайж явсан “Монгол Ураниум Ресурс” ХХК нүүрс олсон. Энэ нь Эрээн толгойн хүрэн нүүрсний орд юм. Шүүхийн шийдвэрийн дагуу тэрхүү ордыг ашиглаж эхэлсэн. Гэвч “...“Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн олборлолтын улмаас тус сумын Хулстай, Эрээн, Тохой, Хонгор, Цагаан эргийн голын усны ундарга багасч, эх нь ширгэх аюул нүүрлэсэн. Түүнчлэн тус компани олборлолт явуулж байхдаа усны судлыг гэмтээсний улмаас одоог хүртэл гүний ус сул асгарч, арга хэмжээ авахгүй байгаа” гэсэн гомдол нутгийн иргэдээс гарсаар байгаа юм.
2023-12-01

Бусдын нэрээр гадаад паспорт гаргаж өгөөд хахууль авсан даргад торгох ял шийтгэв 

НПГ-аас дээрх хүмүүст Эрүүгийн хуулийн 22.4-4-ийн бүлэглэн хахууль авсан, 22.5-1-ийн нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн хэмээн яллах дүгнэлт үйлдэн дээрх шүүхэд шилжүүлжээ. Уг хэргийг шүүх хэлэлцээд Т.Нэргүйг хахууль авсан, Ш.Нарантуулыг зуучилсан, Д.Занданмядагийг өгсөн гэм буруутайд тооцсон байна. Улмаар Т.Нэргүйгийн нийтийн албан тушаалд ажиллах эрхийг гурван жил хасаж, нэг сая төгрөгөөр торгох ял шийтгэв. Ш.Нарантуул, Д.Занданмядаг нарын төрийн албанд ажиллах эрхийг хоёр жил хязгаарлаж, 2.7 сая төгрөгөөр торгожээ. 
2023-11-30

“Бэрэн групп”-ийн Б.Мөнхтөр нарт оноосон ял тохироогүй гэж үзэв 

“Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн дөрөвдүгээр сарын 17-ноос эхлэн ажлын 47 хоногийн турш хэлэлцэн долоодугаар сарын 7-нд шийтгэх, цагаатгах тогтоолоо гарган танилцуулсан билээ. Ингэхдээ 48 нд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон бол 32 хүн, дөрвөн хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага оноосон юм. Тэгвэл анхан шатны шүүхийн шийтгэх, цагаатгах тогтоолыг НПГ-ын хяналтын прокурорууд эсэргүүцэж, хүчингүй болгуулахаар нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаад байна. 
2023-11-30

Лох Сиен Читай холбоотой анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгов

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Лох Сиен Чи-д холбогдох хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2023 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцлээ.
2023-11-29

ЦЕГ: 34 настай эрэгтэйн амийг хөнөөгөөд хэргийн газраас зугтжээ

Цагдаагийн байгууллагад 2023 оны арваннэгдүгээр сарын 29-ний шөнийн 01 цаг 40 минутад Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны зоорины давхарт "Үл таних эрэгтэй хүн нас барсан байдалтай байна" гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
2023-11-29

Мэргэшсэн жолоочийн үнэмлэхээр ашиг олж байсан АТҮТ-ийн ажилтныг шүүхэд шилжүүллээ

Түүнийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн 2021 оны арваннэгдүгээр сарын 22-нөөс шалгаж эхлэн, Чингэлтэй дүүргийн V хорооны нутаг дахь “Нисдэг машин” худалдааны төвд байрлах АТҮТ-ийн салбарт шалгалт хийж, нотлох баримтууд бэхжүүлэн авч байсныг зарим уншигч санаж буй. С.Батгэрэлийн ажиллаж байсан тасгийнхан мэргэшсэн жолоочийн мэргэжлийн шалгалт авах, үнэмлэх олгох ажлыг Автотээврийн, Боловсролын тухай хууль болон Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд хамтран 2010 онд баталсан “Автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгох журам”-ын дагуу зохион байгуулдаг.
2023-11-29

 ГЗБГЗЗГ-ын дарга асан Ц.Ганхүүд яллах дүгнэлт үйлдүүлэхээр болов

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар эл албан тушаалтан эрх мэдлээ ашиглан аж ахуйн нэгжийг шантаажилж хахууль авсан гэх үйлдлийг нь өнгөрсөн долоо хоногт шалгаж дууссан юм байна. ГЗБГЗЗГ-аас 2020 оны гуравдугаар сард “Орон зайн мэдээллийг бүрдүүлэгч байгууллагуудын санг геопорталаар дамжуулан цахимжуулах, хэрэглээнд нэвтрүүлэх” зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарласан аж. 2.6 тэрбум гаруй төгрөгийн өртөгтэй эл тендерт “Ютилити солюшн” ХХК шалгарсан юм байна. Гэтэл ГЗБГЗЗГ-ын даргаар ажиллаж байхдаа Ц.Ганхүү эл компанийн эрх бүхий албан тушаалтан С.Амарсанаагаас 70 гаруй сая төгрөг төлөхийг шаардан авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогджээ.
2023-11-29

ЦЕГ: Буруу тариа хийлгэсэн гэх 17 хүүхдийн биеийн байдал дордсон асуудал гараагүй

Яармагийн 300 ортой эмнэлэг буюу Эх, нярай хүүхдийн үндэсний хоёрдугаар төвд хэвтэн эмчлүүлж байсан 4 сартайгаас 12 нас хүртэлх 17 хүүхэд цагийн тариа хийлгэсний дараагаас бөөлжиж, таталт өгч, улмаар ухаан алдан унасан талаар бид өмнө мэдээлсэн.
2023-11-28

“Уран, нүүрс хоёр адилхан” гээд Улсын дээд шүүх тогтоочихсон уу

“Монгол Ураниум Ресурс” ХХК нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт уран хайж яваад хүрэн нүүрсний орд илрүүлсэн. Хуулиар үүнийг төрд шилжүүлэх ёстой. Учир нь ураны буюу цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа нь нүүрс буюу ердийн ашигт малтмалынхаас тусдаа хуулиар зохицуулагддаг.
2023-11-28

Ш.Раднаасэд, Д.Бат-Эрдэнэ нарын хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлжээ 

Тухайлбал, Х.Нэхийт нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг “Аз хур трейвэл” гэх компанид давуу байдал олгосон нь “Нүүрсний” гэх хэргийг шалгах явцад тодорхой болсон байдаг. Д.Бадраагийн тухайд Ханбогдын Засаг дарга нарт нөлөөлөн хүүгийнхээ нэр дээрх аж ахуйн нэгжид давуу байдал олгуулсан нь шалгалтаар ил болсон аж. Уг нь хууль журмын дагуу газрын дуудлага худалдаа зохион байгуулах ёстой атал түүнийгээ зөрчин Цагаан хад суурьшлын бүсэд гаалийн хяналтын зориулалтаар 10 га газар эзэмшүүлэх захирамж гаргасан хэмээн тэднийг буруутгасан. Д.Бадраа, Х.Нэхийт, Э.Эрдэнэжаргал нарын үйлдлийг “Нүүрсний” гэх хэрэгт хяналт тавих прокурорын байгууллагын ажлын хэсгийнхэн хянаж буй бөгөөд хараахан шийдвэрлээгүй байгааг эх сурвалжууд мэдээллээ. Уг нь хэргийг хянаад шийдвэр гаргах хуулийн хугацаа өнгөрчихөөд байна. 
2023-11-28