Монголын уран зохиолын томоохон төлөөлөгч Г.Сэр-Одын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан яруу найргийн чөлөөт уншлага, өдөрлөг энэ сарын 22-нд Хүүхдийн төв номын санд болно. Уг арга хэмжээг МЗЭ-ийн дэргэдэх Залуу зохиолчдын нэгдлээс санаачлан МЗЭ, Хүүхдийн төв номын сан, “Залуу нас” уран зохиолын сонин хамтран зохион байгуулах юм.
Тус өдөрлөгийн үеэр Г.Сэр-Одын шагналтнуудын бүтээлийн үзэсгэлэн гаргах юм байна. Сонирхуулахад, Г.Сэр-Од нь 1917 онд Сэлэнгэ аймгийн Арбаянгол суманд төрсөн бөгөөд 23-хан наслахдаа Монголын утга зохиолд сор болсон “Өвлийн нэгэн өглөө”, “Дөмөн”, “Хавар”, “Намар” зэрэг бүтээл туурвижээ.