Рок попынхон өнөөдөр “UB palace”-д дуулж хөгжимдөнө. “Соёл-Эрдэнэ”, “Титэм”, “Никитон”, “Камертон”, “Хар сарнай”, “Хар тас”, “Сүнс”, “Freezone”, “Спайк”, “Гурван охин”, “Киви”, “Лемонс”, “A-sound”, “X Vit” хамтлаг, хийлч Ч.Дэлгэрцэцэг, төгөлдөр хуурч Ами, Б.Чинбат болон С.Сэрчмаа, Ц.Мөнхбат, М.Үүрцайх, Ц.Байдраг, Б.Маралжингоо нарын уран бүтээлч хит бүтээлээрээ үзэгч олонтой уулзах юм.
Рок попынхны уг цугларалтыг Консерваторийн үлээвэр хөгжмийн багш М.Мөнхсайхан санаачилсан бөгөөд Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв зохион байгуулж буй аж. Орлогыг 80 жилийн түүхэн замналтай Консерваторид бэлэглэх аж.
1937 онд Уран сайхны сургууль нэртэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн тус сургуулийн төгсөгчдөөс дэлхийн нэр хүндтэй тайзан дээр хөгжимдөж, дуулж, бүжиглэж, циркийн гайхамшигт тоглолт үзүүлж явна. Рок попынхон төрөлх сургуульдаа талархаж явдгаа илэрхийлэх үгээ олж ядахдаа зүгээр л “Бид “Хөгжим бүжиг”-тээ хайртай” гэсэн юм.