ОХУ-ын Эрхүү хотын Филармонийн симфони найрал хөгжимд үлээврийн хэсгийн тэргүүн хөгжимчнөөр ажиллаж байгаад БНХАУ-ын Куммин хотын Улсын Филармонийн олон улсын симфони найрал хөгжмийн мөн үлээврийн хэсгийг ахалж ажиллахаар болжээ. Тус хотын захиргаа Филармонийн оркестроо шинээр бүрдүүлж байгаа бөгөөд олон улсад нээлттэй ажлын байр зарлаж хөгжимчдөө шалгаруулалтаар сонгон бүрдүүлж байгаа юм байна. Оркестр нийт 90-ээд хөгжимчний бүрэлдэхүүнтэй байх аж. Валторн буюу угалзан бүрээч Т.Хуяг өнөөдөр Консерваторийн оюутнуудад мастер класс хичээл заах аж. Монголд хөгжмийн сургууль бакалавраар төгсөөд яагаад шууд ажилд орохгүй байна вэ, ажлын байраа голоод байна уу, өөрсдийгөө голоод байна уу гэдэг асуудалд анхаарлыг нь хандуулъя гэж бодож байгаа юм байна. Өөрийн туршлагаас хуваалцаж багш нарынхаа заадаг зүйлсээс оюутан сурагчдад хэлж өгөхийг зорьжээ.