Рок, попын уран бүтээлчид Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Чингис хааны одонт хөгжмийн зохиолч Б.Шаравын эмчилгээний зардалд нэмэр болох зорилгоор хамтарсан тоглолт хийсэн билээ. Тасалбар нь 150 мянган төгрөгийн үнэтэй уг тоглолтыг үзэхээр “On and Off” концертын танхимд үзэгчид дүүрэн цуглажээ.
Дуу хуурын дундуур нэрт хөгжмийн зохиолчийн анхны бүтээлүүдийн нэг 1972 онд яруу найрагч З.Түмэнжаргалын шүлэгт зохиосон “Арван жил үерхэн дассан анд олон нөхөд минь баяртай” хэмээх мөрөөр эхэлдэг “Сургууль минь баяртай” дууных нь эх ноотыг дуудлагаар худалдахад нэгэн үзэгч таван сая нэг зуун мянган төгрөгөөр авч мөнгийг тэр дор нь цахимаар шилжүүлжээ.