Энэ сарын 25-нд Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн “Хар сувд”-д Монголын шилдэг дижей нарын хамтарсан тоглолт болно. “U Beat” болон MNG группын хамтран зохион байгуулах эл тоглолтод Чин, Ариука, Маралаа, Агваан, Тэнүүн, Тулгаа тэргүүтэй дижей нар оролцох бөгөөд урилгаар “Мааз” хамтлаг, дуучин Б.Оргил нар уран бүтээлээсээ хүргэх аж. Түүнчлэн “Фокси”, “Глори” бүжгийн хамтлаг сонирхолтой үзүүлбэр үзүүлэхээр бэлджээ.