Монголдоо шилдэгт тооцогддог хошин урлагийн Х-Түц продакшн зөвхөн хошин жүжиг тоглохоос гадна уянгын, драмын жүжиг, уран сайхны кино зэрэг олон салбарт хүч сорьдог томоохон байгууллага. Тус хамтлагийнхан саяхан шинэ киноны постероо танилцуулсан бөгөөд нэр нь "Солиот эх".
Тус киноны зохиолыг тус хамтлагийн захирал Н.Онон, И.Одончимэг нар хамтран бичиж, ерөнхий найруулагчаар нь алаг нүдэн Одноо өөрөө ажилласан төдийгүй гол дүрд нь тоглохоор болжээ. Түүнтэй хамт Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзав, жүжигчин Т.Бархүү нар гол дүрд тоглох бололтой. Харин Хятад хэлний "Гэгээ" дээд сургуулийн багш, орчуулагч Д.Болдбаатар "Солиот эх" хэмээх бүтээлийг Монгол хэлнээ орчуулж, олны сонорт хүргэж байсныг уншигчид мэдэх биз ээ. Тэгвэл Д.Болдбаатар орчуулагч үүнийг оюуны хулгай хэмээн мэдэгдэж, хууль журмынх нь дагуу шийдүүлэхээ мэдэгдсэн байна.
"Солиот эх" өгүүллэгийг бүрэн эхээр нь уншихыг хүсвэл доорх линкээр орно уу.
http://unuudur.mn/article/92236