“Шангри-Ла молл” худалдааны төв дэх “Тооно” уран зургийн галерейд зураач Ж.Мөнхцэцэг “Илааршил” үзэсгэлэнгээ дэлгэжээ. Тэрбээр үзэсгэлэндээ уран зураг, зөөлөн болон хатуу баримлын 30 бүтээлээ дэлгэн үзүүлж байна.
Тэрбээр “Би хүүхэд байхаасаа л урт үстэй эмэгтэйчүүд зурдаг байв. Уран бүтээлийн анхны санаа минь ч хүний үс байсан. Үсийг бүтээлдээ хэрхэн биежүүлэн буулгаж, зураг болгохыг их удаан бодсон. Далайн хясааны гадаргуу дээрх товгор гүдгэр зурааснаас үс ихтэй, хүчирхэг монгол эмэгтэйг дүрсэлсэн томоохон хэмжээний бүтээл туурвих сэдэл анх авсан юм” хэмээв.
Зураач Ж.Мөнхцэцэг Дүрслэх урлагийн дунд сургууль, Беларусийн Минск дэх Дүрслэх урлагийн академийг дүүргэсэн бөгөөд бие даасан анхны үзэсгэлэнгээ 20 гаруй жилийн өмнө гаргаж байжээ.
Зургийг: Eke Eek