ДБЭТ-ын уран бүтээлчид Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийг толилуулах нь. Гурван бүлэг, таван үзэгдэлт эл дуурийн хөгжмийг Б.Дамдинсүрэн, Б.Смирнов, цомнолыг Д.Нацагдорж бичиж, 1934 оны аравдугаар сард анх тоглосон түүхтэй.
Хайр сэтгэл, хүмүүсийн зан чанар, тухайн цаг үеийн нийгмийн тусгал болсон тус дуурийг ДБЭТ-ынхан ирэх сарын 9-нд тоглох бөгөөд гоцлол болон найрал дуучид, балетын жүжигчид оролцон тоглож, симфони найрал хөгжим хөгжимдөнө. Дуурийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү удирдах юм.