Загвар өмсөгч, мисс А.Баярцэцэг Холливудын кинонд тоглохоор болжээ. Тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сард Тайланд улсад болсон киноны сонгон шалгаруулалтад оролцсон аж. Шалгаруулалтын хариу гарч А.Баярцэцэг ирэх жил үзэгчдэд хүргэх “Attrition” киноны Кyra хэмээх дүрд тоглох юм байна. Киноны найруулагчаар Холливудын жүжигчин Стивен Сигал ажиллах бөгөөд зургийг ирэх сараас Тайландад авч эхлэх юм. Сонирхуулахад, А.Баярцэцэг ирэх наймдугаар сард АНУ-ын нийслэл Вашингтон хотод “Америкийн эх дэлхийн мисс” уралдааны шүүгчээр ажиллах урилга аваад буй.