“Хэдгэнийн нислэг”, “Тан руу нүүж явна”, “Канкан” гээд л бидэнд хэзээний танил аялгууг цоо шинэ өнгө төрх, хэв маягтайгаар хүргэж, залууст сонгодог урлагийн гайхамшгийг сурталчилж яваа төгөлдөр хуурч С.Алимаа буюу Ами урлагийн гэр бүлд төрж, өссөн юм. Түүний ээж СУИС-ийн багш, дэд профессор, төгөлдөр хуурч Л.Халиунсүрэн, өвөө нь Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав, эмээ нь жүжигчин З.Долгорсүрэн.
“Төгөлдөр хуургүйгээр би хэн ч биш” хэмээдэг энэ авьяаслаг бүсгүй “Боловсрол суваг” телевизийн “Яг түүн шиг-2” шоу нэвтрүүлгийн нэгэн өнгө төрх болсон, чадварлаг оролцогчдын нэг. Түүний ертөнцөөр аялъя.
Төрсөн он, сар, өдөр: 1985.02.05
Орд: Хумх.
Төрсөн газар: Улаанбаатар хот.
Биеийн жин: 52 кг.
Биеийн өндөр: 160 см.
Гутлын хэмжээ: 36.
Ам бүл: Дөрөв
Эзэмшсэн мэргэжил: Төгөлдөр хуурч, багш.
Дуртай хоол: Хуушуур.
Дуртай амттан: Шоколадтай бүх төрлийн амттанд дуртай.
Дуртай өнгө: Хар.
Дуртай кино: Петер Челсом найруулж, жүжигчин
Ричард Гир, дуучин Женнифер Лопез нарын тоглосон “Надтай бүжиглээч” киног хэд ч үзээд уйддаггүй.
Өөрийгөө дуу юм уу, хөгжмийн зохиолоор илэрхийлбэл:
Бадрангуй симфонитой зүйрлэнэ.
Сонирхож цуглуулдаг зүйл: Төгөлдөр хуур болон хөгжмийн
зэмсгийн хэлбэртэй гоёл чимэглэлийн зүйлс цуглуулдаг.
Түрхдэг үнэртэн: “Chloe” брэнд.
Хообий: Аз сорьсон, эрсдэлтэй зүйлсэд татагддаг. Хийж туршихаас
айдаггүй. Мөн дуулах, бүжиглэх, усанд сэлэх дуртай.
Очиж үзсэн хамгийн гоё газар: Италийн Сицили. Цагаан
гантиган эртний барилгууд нь үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг. Тэнд
аялж байхад яг л кинонд тоглож буй мэт сэтгэгдэл төрсөн.
Аялахыг хүсдэг газар: Латин Америкийн орнууд.
Айдаг зүйл: Хайртай хүмүүсээ алдахаас айдаг.
Таалагддаг зан чанар: Хөгжилтэй, шударга, үнэнч байх нь таалагддаг.
Хэлэх дуртай үг: “Амьдрал сайхан”, “Амьдралыг амттай болго” гэж
бусдад хэлэх дуртай.