Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны мэндэлсний 55 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг Монголын үндэсний музейд энэ сарын 14-нд дэлгэн, олны хүртээл болгож байгаа билээ. Монголын үндэсний музей, “Зориг сан”-тай хамтран гаргаж буй эл үзэсгэлэнг түүний төрсөн өдөр буюу энэ сарын 20-нд албан ёсоор нээнэ. Н.Зориг агсны амьдралын торгон мөчүүдийг өгүүлсэн түүхэн зураг, дүү С.Оюундаа бичсэн захидал, шатар, хувцас, цүнх тэргүүтэй 100 гаруй эд, өлгийн зүйлийг үзэсгэлэнд дэлгэжээ. “Би монгол хүний саруул ухаанд итгэдэг” хэмээн сануулсан түүний тухай үзэсгэлэн энэ сарын 28 хүртэл үргэлжилнэ.