Ой тогтоолтын олон улсын тэмцээн АНУ-ын Калифорни мужид өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Европын шилдэг тамирчид өрсөлдсөн тус тэмцээнд манай улсаас ганцаараа оролцсон Монголын оюун ухааны академийн тамирчин, олон улсын их мастер Б.Шижир-Эрдэнэ түрүүлэв. Өдгөө 16 настай тэрбээр өнгөрсөн жил дэлхийн оюуны олимпиадад өрсөлдөхдөө хоёртын тоолол төрөлд тус тэмцээний дээд амжилтыг шинэчилсэн юм. Ерөнхий боловсролын сургуулиа төгссөний дараа буюу 2016 оны есдүгээр сард харийн нутгийг зорьсон тэрбээр өдгөө АНУ-д сурдаг. Б.Шижир-Эрдэнэ оюуны спортоор гурав дахь жилдээ хичээллэж буй юм.