Фэйсбүүк нийгмийн сүлжээ өөрийн гэсэн шоу, цуврал кино, бүх сэдвийг хөндсөн хөтөлбөртэй болохоор төлөвлөсөн тухай “Wall street journal” мэдээллээ.
Тодруулбал, долоо хоног тутам шинжлэх ухаан, амьдралын хэв маяг, видео тоглоом, спорт, поп соёлыг хөндсөн 30 минутын нэвтрүүлэг бэлтгэх гэнэ. Ийм дүрс бичлэг бүртээ хагас сая ам.доллар зарцуулах аж.