Австралийн “Стар централ магазин” загварын сэтгүүлийн энэ оны гэрээт загвар өмсөгч шалгаруулах тэмцээний сүүлийн шатанд Д.Баяртогтох үлджээ. 100 гаруй загвар өмсөгч оролцсон тус тэмцээнд Франц, Энэтхэг, Америк, Англи тэргүүтэй олон улсын 16 эрэгтэй модель тунажээ.
Ирэх сарын 7 хүртэл цахимаар санал хураалт явуулах аж. Одоогоор Д.Баяртогтох 840 орчим саналаар эрэгтэйчүүдээс хоёрдугаарт жагсаж байна. Шилдэг эрэгтэй загвар өмсөгч 2500 ам.долларын эзэн болж, тус сэтгүүлийн нүүр хуудсыг чимэх нь.