Италийн алдарт зохиолч Нобелийн шагналт Дарио Фогийн "Чөлөөт хос" мюзикл инээдмийн жүжгийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж найруулан Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавиад гурван оныг үджээ. Гэр бүлийн амьдралын ээдрээтэй хэрнээ сонирхолтой өгүүлэмжийг багтаасан энэ уран бүтээлийг гол дүрд Соёлын тэргүүний ажилтан Ц.Баясгалан /Антония эхнэр/, Э.Тодгэрэл /нөхөр/, Г.Дөлгөөн-Аюуш /профессор нууц амраг/ нар тоглож буй юм.
Хэзээ: 2017.01.27-ны 19.00, 2017.01.28-ны 18.00 цагт
Тасалбарын үнэ: 10,000₮ 15,000₮ 20,000₮
Тасалбарыг: УДЭТ-ын билетийн касс /10:00-18:00/
Онлайн тасалбар: www.easyticket.mn, www.ticket.mn
Үнэгүй хүргэлт: 1900-1188 /09:00-18:00/
Захиалгын утас: 99199794
Антония бүсгүй нөхрийнхөө эх захгүй янаг амрагийн явдлаас залхан амиа хорлохыг завдана. Харин өөрийн чөлөөт амьдралыг илүүд үзсэн нөхөр нь түүнийг элдвээр тайтгаруулж ядаад эцэстээ “чөлөөт хос”-ын амьдралыг санал болгоно.
Антония нөхрийнхөө энэ галзуу саналыг сонсоод солиорох дөхөх хэдий ч нөхөр нь засрах битгий хэл нууц амрагуудаа хүртэл түүнтэй танилцуулахыг хүснэ. Сэтгэлийн зовлонд унасан эхнэр энэ бүхнийг хэрхэхээ эс мэдэхдээ хий л шаналж, эр нөхрөөсөө өөр хэн нэгнийг хайрлана гэхэд санаанд нь үл багтавч, ийн доромжлогдон басамжлагдсан нь өөрийгөө өөрчлөгдөх сэтгэлийг төрүүлнэ.
Тэрээр урьдны уйлж унжин нөхрөө гуйсан, үхэх, салахаар айлгасан эхнэр биш болж, ганцаараа өөрийн эрхээр амьдарч болох аз жаргалыг мэдэрч, эцэстээ хайсан эр хүнээ ч олов.
Харин энэ бүхнийг харсан эр нөхөр нь эхнэрээ хардан харамлаж, хайр сэтгэлтэй гэдгээ мянга хэлээд тусыг эс олсонд амиа хорлохоор хүртэл оролдож үзэвч бүх зүйл оройтсон байна.
Энэ бүхний учрыг "Чөлөөт хос" жүжиг танд тайлах болно.