Монголын загварын ертөнцөд цоо шинэ төрх бий болгох зорилготой “Моngolia`s next top model” шоуг “Боловсрол суваг” телевизээр ирэх бямба гаригаас гаргаж эхлэх гэж байна. Америкийн “CBS” телевизийн албан ёсны эрхтэйгээр хийж буй эл шоу нэвтрүүлэгт 220 гаруй охид, бүсгүйчүүд оролцохоор бүртгүүлснээс 14 оролцогчийг шалгаруулж, нэвтрүүлэгт өрсөлдөх эрх олгожээ. Шоуны оролцогчид хоёр сар гаруйн турш “Хийморь” хотхоны тансаг зэрэглэлийн хаусд байрлах бөгөөд нийт 16 дугаарын турш өрсөлдөх юм байна. Шоу нэвтрүүлгийн ялагч Сингапур улсын “Looque” загварын агентлаг, үндэсний оператор “G Mobile” компанитай хамтран ажиллах, дэлхийн загварын ертөнцийг тодорхойлогч Парис хотоор аялах эрх болон 20 сая төгрөгийн мөнгөн шагнал гэх мэт олон боломж “атгах” аж.