Цангинасан цээл хоолой, өхөөрдөм хөөрхөн төрхөөрөө олонд аль хэдийнэ танигдаж, “од” болоод буй А.Өсөх-Ирээдүй хэмээх хүүхдийг хүмүүс “Хөөрхөн булдруу” хочоор нь андахгүй.
Тэрбээр саяхан ах, эгч хоёрынхоо хамт “Удам залгасан аялгуу” хэмээх тоглолт хүртэл хийж, фэнүүдээ баярлуулсан. Түүгээр ч үл барам өөрийнхөө хувцаслалт, хэв маягтаа нэлээдгүй анхаарах болсон.
“Хөөрхөн булдруу” СТА ЭТөрмандахын “Аархал” дууг дуулж, цахим ертөнцийг шуугиулан, “уран бүтээл”-ийнхээ гарааг эхэлсэн билээ.
Тэрбээр дуучин Э.Төрмандахтай уулзахыг хүсэж, мөрөөдөж явдгаа нэгэн бичлэгээрээ дамжуулж илэрхийлсэн удаатай.
“Хөөрхөн булдруу”-гийн хүсэл билелэн, хүндэлж явдаг дуучинтайгаа уулзан, түүгээр ч үл барам “Аархал” дууг хамтран дуулжээ.