“Candy Crush” тоглоомын хорхойтнуудад зориулсан кафег уг тоглоомын хөгжүүлэгч “King” Токио хотноо нээжээ.
Японы нийслэлийн “Marunouchi Ready Style” номын их дэлгүүрт байрлах уг кафе тоглоомын баатруудтай хамт зургаа авахуулж, “Candy Crush” тоглоомыг санагдуулам халуун болон хүйтэн уух зүйлсээр үйлчлүүлж, аварга дэлгэцэн дээр дуртай тоглоомоо тоглож ч болох гэнэ. Мэдээж бас тэнд маш их чихэр бий.
“King”-ийн хэвлэлийн төлөөлөгч “Үйлчлүүлэгчид өөрсдийгөө “Candy Crush”-ийн ертөнцөд ороод ирчихлээ гэж бодогдохуйц засаж тохижуулсан байгаа. Гэхдээ кафе иргэдэд богино хугацаанд л үйлчилдэг. Цаашдаа бусад оронд салбараа нээх талаар хараахан төлөвлөөгүй байна” гэжээ.