Британийн Өмнөд Уэльсийн Эбердейр хотын шүд, эрүү нүүрний нэгэн эмнэлэг 120 кг-аас дээш жинтэй хүмүүст үйлчлэхээс татгалзах шийдвэр гаргажээ. Хэт тарган хүмүүсийг ад үзэх болсон шалтгаан нь эмнэлгийн “тоног төхөөрөмжөө” шинэчилсэнтэй холбоотой гэжээ. Тодруулбал, тус бүр нь 7500 фунтов стерлингийн үнэтэй сандалнууд нь “өөхөн бөмбөгнүүдээс” болж амархан эвдрэх эрсдэлтэй учраас ийм шийдвэрт хүрсэн талаараа эмнэлгийн захиргаа үйлчлүүлэгчдэд зориулан гаргасан санамж бичигтээ дурджээ. Ингээд зогсохгүй үүднээс буцах болсон тарган хүн хэрэв өөрөө хүсвэл илүү сайн эмнэлэгт хүргэж өгч туслах боломжтой гэдгээ ч сануулсан байна.