Лондоны цагдаагийн газар буюу Скотленд-Ярд тарган ажилтнуудаасаа салахаар шийджээ. Комиссар Бернард Хоган-Хоугийн мэдээлснээр Лондоны цагдаагийн бүх нэгж, салбар болон хамгаалалтын албанд илүүдэл жинтэй хүн ажиллах эрхгүйгээс гадна энэ шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөгдсөн тохиолдолд гомдол гаргах ч боломжгүй аж. Мөн цагдаагийн ажилтнуудаас жил бүр бие бялдрын шалгалт авч байхаар төлөвлөжээ.