Бүгд найрамдах намаас АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдэх гэж байгаа тухайгаа өдгөө 62 настай Жеб Буш твиттер хуудсаараа мэдээлжээ.
1994 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан тэрбээр 1998 онд Флорида муж улсын захирагчаар улиран сонгогдсон юм. Тэрбээр АНУ дахь хууль бус цагаачдыг түр орогнуулах саналыг дэмждэг Бүгд найрамдах намын гишүүн юм байна.
Жон Эллис Буш нь АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гэр бүлийнхээ гурав дахь гишүүн болж байгаа бөгөөд өмнө нь түүний аав Жорж Герберт Уокер Буш болон ах Жорж Уокер Буш нар тус улсын Ерөнхийлөгч байсан билээ.
Дашрамд дурдахад, Бүгд найрамдах намын 10 гишүүн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэн. Хамгийн сүүлд Техас муж улсын захирагч Рик Перри мэдэгдсэн байна.
Эх сурвалж: cbsnews.com