“Доовтор” манжин
Шар манжин хорт хавдар үүсгэдэг, хогийн ургамал, малын тэжээлд зориулан тарьдаг гэхчлэн хэсэг хугацаанд ад үзэгдэж, “жийгдээд” байсан. Тэгвэл эл ногоо сүүлийн үед “баатар” болов. Учир нь манжин эрүүл мэндэд ашиг тустай гэж европ эрдэмтэд мэдээлэв. Хоолны дуршил буураад байвал манжинтай нөхөрлөөд үзээрэй. Ходоодны хүчлийн ялгаруулалтыг сайжруулж, хоол идэх дуршил нэмэгдүүлдэг аж. Харин ходоод, гэдэсний шархлаа өвчтэй хүн хэрэглэж болохгүй гэнэ. Чанасан манжингийн шүүс ханиалга дарж, хоолой хөндүүрлэн өвдөхийг намдаадаг аж. Түүнчлэн зүрх савлаж, хүчтэй цохилох үед манжин ямар ч эмнээс дутахгүй тайвшруулдаг гэсэн банйа. Мөн шүд өвдвөл манжингийн бүлээн шүүсээр зайлахад намддаг болох нь тогтоогджээ. Энэ бүхний учир нь найрлагадаа өвчин намдаах үйлчилгээтэй бодис агуулдагтай нь холбоотой. Үүнээс гадна шинэ ургацын шар манжинг үрж шүүсийг нь уухад цөсний шар хөөгддөг тухай Оросын нэг сайтаас уншиж байснаа хэрэгжүүлж үзсэн. Ямар ч байсан химийн найрлагтйа элдэв эм, бодисоор цөсөө угааснаас дээр юм билээ. Гэхдээ мэдээж, жаахан гашуун амттай байсан.
Байцаа “эмч”-ийн зөвлөгөө
Бага байхад эмээ маань толгой дээрээ байнга л байцааны навч тавьдаг байлаа. “Яагаад дандаа ингэдэг юм бол” хэмээн их гайхдаг байсан. Том болоод учрыг нь мэддэг болсноос хойш би өөрөө мөн л байцаан малгайнаас салахаа байсан хэмээн нэгэн Орос эмэгтэй ярьжээ. Шинэ байцааны навчийг том далбагар чигт нь хуулж аваад толгойгоо битүү хучиж гадуур нь алчуур ороогоод хэсэг байхад толгой тань өвдөхөө болино гэж тэрбээр эмээгийнхээ “нууц”-аас хуваалцаж байна. Малгайтайгаа унтсан ч болох гэнэ.
Ер нь энэхүү ногоог эртнээс төрөл бүрийн эмчилгээнд хэрэглэж ирсэн түүхтэй. Тухайлбал, Эртний Египетид хоол шингэхгүй бол байцааны шөл уулгадаг байжээ. Түүнчлэн хоолны дараа байцаагаар хийсэн амттан өгдөг байсан нь хоолны шингэцийг сайжруулах зорилготой. МЭӨ VI зуунд суут Пифагор “Байцаа сэтгэл сэргээж, хүч хайрладаг” гэж бичсэн байдаг. Солонгосчууд “Өлөн элгэн дээрээ байцааны шүүс уух нь ходоод, элэг цэвэрлэж хавдраас урьдчилан сэргийлнэ” гэдэг. Тэр ч бүү хэл хорт хавдраар өвчилсэн хүн байцаатай нөхөрлөн өвчнөөсөө салсан гэдэг юм билээ. Юутай ч түүхий байцааны шүүс тогтмол хэрэглэвэл ходоод гэдэс цэвэрлэгдэж, өтгөн хаталтаас айх хэрэггүй гэж эмч нар зөвлөдөг. Түүнчлэн шүүсийг нь бага зэрэг элсэн чихэртэй хольж хий ханиалганы үед хэрэглэхэд үр дүн сайн байдаг гэнэ. Хоолой өвдвөл мөн зайлж болно. Царвангаас дутахгүй үйлчилгээтэй.
Мандарин өсөлтөд сайн
Жүржийн төрлийн жимс мандарин чихэрлэг, исгэлэн, үртэй, үргүй гээд олон янз байдаг. Нимгэн хальстай Уншиу төрлийнх нь хамгийн исгэлэн, том үртэй бол зузаан хальстай том “биетэй” Санта төрлийн мандарин бага зэрэг чихэрлэг, хальс нь амархан цэвэрлэгдэнэ. С амин дэмээр баялаг энэхүү жимсийг эмчилгээнд өргөн хэрэглэдэг. Мандарин бусад жимсийг бодвол ургацын тодорхой хугацаатай байдаг. Одоо энэхүү жимс элбэг байгаа тул хүнсэндээ өргөн хэрэглэхийг эмч зөвлөж байна.
-Мандарины шүүсийг тогмтол хэрэглэвэл дархлаа сайжирч, бие махбодийг бүхэлд нь цэвэрлэдэг. Ингэснээр биеийн жингээ хадгалах боломжтой.
-Энэхүү жимсэнд агуулагдах синефрин буюу фенолын аминхүчил нь хөхүүл болон хий ханиалганд хамгийн сайн эм болно. Өглөө бүр нэг аяга шүүс уувал уушиг цэвэрлэж, цэр ховхорч улмаар туугдана. Зөвхөн жимс нь гэлгүй хатаасан хальсыг нь хандлан өтгөн шүүс бэлтгэн ууж болдог.
-Ходоод, гэдэсний өвчинд шинэ мандарин болон шүүс тустай. Хоол идэх дуршил төрүүлнэ.
-Цагаан хорхой зэрэг гэдэсний шимэгч хорхой туух үйлчилгээтэй.
-Мандаринд агуулагдах эфирийн тос сэтгэл сэргээнэ.
-Хальсаар нь бэлтгэсэн шүүс цусан дахь чихрийн хэмжээг бууруулна. Литр усанд гурван мандарины хальс хийж 10 минутын турш буцалгаж хөргөөд хүйтэн, сэрүүн нөхцөлд хадгална. Өдөр бүр тогтмол хэрэглэвэл үр дүн сайн.
-Арьс салстын зарим төрлийн мөөгөнцөрт сайн тул хальсаар нь сайтар үрэх хэрэгтэй гэнэ.
-Д, К амин дэм их агуулдаг тул хүүхдийн өсөлт хөгжилтөд тустай.
-Судасны ханыг зөөлрүүлж, цус өтгөрөх, судас бөглөрөхөөс хамгаална.
Гэхдээ сайн гээд дураараа хэрэглэж болохгүй. Исгэлэн амт болон төрөл бүрийн эрдэс бодис нь ходоод, гэдэсний өнгөрийг арилгах, бөөрөнд сөргөөр нөлөөлж болзошгүй.