Цахим сүлжээнээс орж ирж компьютер, төхөөрөмжүүдийг гэмтээдэг вирусээс хамгаалах чадвараар шагшигддаг “Apple” компанийн “Mac” компьютерүүд хакерийн халдлагад өртжээ.
Хачирхалтай тэд өөрсдөө ч халдлагад өртсөн тухайгаа удаан хугацааны турш олж мэдэлгүй явсан гэнэ. Хачирхалтай вирус компьютерийн дэлгэц амарч унтраад асах үед системд хэн нэгэн нэвтэрч байсан аж. Энэ талаар анх Португалийн компьютерийн хамгаалалтын мэргэжилтэн Педро Вилака мэдэж, цахим сүлжээнд бичвэр оруулснаар “Apple”-ынхан мэдсэн байна.