Утаснаас уяатай амьдрал таны өдөр тутам хардаг танил төрх болоод удаж байна уу? Утаснаасаа цахим сүлжээнд хэт их холбогдож байна аа хэмээн халаглаж байвал 2020 оны хэрэглээний тандалт таныг цочирдуулах нь гарцаагүй. “Ericsson” компани жилд хоёр удаа ухаалаг утас болон, утаснаас цахим сүлжээнд нэвтрэх хэрэглээний судалгаа тандалт хийдэг бөгөөд тэдний хийсэн дүгнэлтээр ердөө таван жилийн дараа дэлхийн нийт хүн амын 70 хувь нь ухаалаг утас хэрэглэдэг болж, тэдний 90 хувь нь утаснаасаа цахим ертөнцөд холбогдох гэнэ.
Хойд Америкийн хэрэглэгчид сард дунджаар 2.4 гегабайт мэдээллийг утсаараа хүлээн авдаг. Энэ нь 10 цагийн дүрс бичлэг үзсэнтэй дүйцэхүйц хэмжээ юм. Харин энэ хэрэглээ 2020 онд 14 гегабайт болж өсөх хандлагатай байна хэмээн “Ericsson” мэдээллээ.