Төлбөрийн карт, нууц үгээ алдсан ч айх аюулгүй байх боломжийг олгохоор хятад инженерүүд ажиллаж байна. Саяхан зоогийн газрын зөөгч робот бүтээж байсан хятад инженерүүд энэ удаа үйлчлүүлэгчийн царайг таньдаг АТМ бүтээсан тухай “Өмнөд Хятадын Өглөөний сонин” мэдээлжээ. Хятадын бизнес эрхлэгчид шинжлэх ухааны тэр дундаа өдөр тутмын амьдралд хэрэгтэй бүтээлүүдэд хөрөнгө оруулалт ихээр хийх болсон нь үр дүнгээ өгч буй нь энэ юм. Ухаалаг АТМ төслийн удирдагч Гу Зикуны өгүүлж буйгаар шинэ бүтээл нь тун удахгүй хэрэглээнд нэвтрэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг одоогоор өгөх боломжгүй гэжээ.