Дэлхийн дулаарлын улмаас амиа алдаад байгаа хүний тоо хэдийнэ мянга давсан талаар эмч болон эрүүл мэндийн байгууллагынхан мэдээлж байна. Ойрын өдрүүдэд Энэтхэгт агаарын хэм 49 хүрсэн нь гамшгийн хэмжээнд хүргээд буй юм. Эмч нарын өгүүлж буйгаар цаг уурын хэт халалт хүний биеийн хэмийг 40 хүргэж, зүрхний шигдээс болоход шууд нөлөөлж байгаа гэнэ.
Хүний биеийн хэм 37-оос дээш болоход цусны эргэлт, эрхтнүүдийн цусан хангамж эрс муудаж, үйл ажиллагаа нь доголддог аж. Ингэж эрхтний үйл ажиллагаа доголдол үед зүрхний шигдээс болж, нас барах магадлал 30-40 байдгийг эрдэмтэд тогтоогоод буй.
Энэ талаар Америкийн Үндэсний ус цаг уурын хүрээлэнгийн эрдэмтэн Кнөүлтон “Ус цаг уурын хүрээлэн иргэдийн эрүүл мэндэд заналхийлж эхлээд байна. Хэт халалт экологид аюул учруулаад зогсохгүй хүмүүсийг үхэлд хүргэж байна” гэжээ.