Телевизийн реалити шоуны од Ким Кардашьян, реппэр Канье Уэст нар хоёр дахь хүүхдээ гарахыг хүлээж байна.
“Кардашьяныхантай хөл нийлүүлэн алхацгаая” реалити шоуны удахгүй гарах дугаарыг хийх үеэр авсан дүрс бичлэгт энэ мэдээ дэлгэгджээ.
“Би цусны шинжилгээ өгсөн. Би жирэмсэн” гэж реалити шоуны од Кардашьян 34 настай дүү Хлоядаа хэлсэн байна.
Өнөөдөр 37 нас хүрч буй Кардашьян, Кэнье нар хэдийн нэг охинтой болсон билээ.
Киме гэж нэрлэгдэх болсон хос өнгөрсөн онд Италид гэрлэсэн юм.
Эх сурвалж: people.com