Туркийн соёлын өдрүүд энэ сард Улаанбаатар хотноо болох тухай бид өмнө нь мэдээлсэн. Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй эл арга хэмжээ “Туркийн кино өдөрлөг”-өөр эхлэх бөгөөд энэ сарын 8-12-нд “Тэнгис” кино театрын дөрөвдүгээр зааланд тус улсын шилдэг зохиолч, найруулагч нарын бүтээлүүд гарах юм.
Өдөрлөгийн нээж Найруулагч Mахсун Кирмизигулийн “Нью-Йоркт таван минарет” уран сайхны кино гарах аж. Энэ кинонд Нью-Йорк хотод нуугдаж буй “Дажжал” нууц нэртэй Tуркийн Исламын тэргүүлэгчийг эх оронд нь буцаан авчрах даалгаврыг Туркийн терроризмтой тэмцэгч хоёр агентэд үүрэг болгосон тухай өгүүлдэг. Агентууд нь Холбооны мөрдөх товчоо болон Нью-Йорк хотын цагдаагийн газартай хамтран ажилласнаар аллага үйлдэж Туркийн шоронд хоригдож байгаад суллагдан, Нью-Йорк руу дүрвэсэн лалын шашны нэр хүндтэй эрдэмтэн Хажи Гүмүшийг баривчилдаг. Зөвхөн өшөө авахыг л зорилгоо болгосон хүнд гэм буруутай, буруугүй байх нь хамаагүй болсон байх бөгөөд киноны гол дүрээр дамжуулж хайр, нөхөрлөл, энх амгалан, мухар сусгийн тухай өгүүлэх аж.
Туркийн кино өдөрлөгийн хөтөлбөр
2015.06.08-12
4-р танхим
Үнэ төлбөргүй
Даваа
16:30-16:40
Туркийн кино өдөрлөгийн албан ёсны нээлт
16:40-18:40
“Нью-Йоркдахь таван минарет”, Найруулагч Mахсун Кирмизигул, БНТУ, Уран сайхны кино, 116’ /4-р танхим/
Танилцуулга
Нью-Йорк хотод нуугдаж буй “Дажжал” нууц нэртэй Tуркийн Исламын тэргүүлэгчийг эх оронд нь буцаан авчрах даалгаврыг Туркийн терроризмтой тэмцэгч хоёр агентэд үүрэг болгоно. Энэхүү агентууд нь Холбооны мөрдөх товчоо болон Нью-Йорк хотын цагдаагийн газартай хамтран ажилласны үр дүнд Туркийн шоронд аллага үйлдсэний улмаас суллагдаад Нью-Йорк руу дүрвэн зугтсан лалын шашны нэр хүндтэй эрдэмтэн Хажи Гүмүшийг баривчлана. Зөвхөн өшөө авалтыг зорилгоо болгосон хүнд гэм буруутай, буруугүй байх нь хамаатай эсэхийг хайр, нөхөрлөл, энх амгалан, мухар сужгийн тухай өгүүлэх энэхүү түүхээс харах боломжтой.
Трэйлер
www.youtube.com/watch?v=zKabbYR0L38
“Хайр гэнэтийн явдалд дуртай”, Найруулагч Өмэр Фарук Сорак, БНТУ, Уран сайхны кино, 117’ /4-р танхим/
Танилцуулга
1977 оны 9-р сарын өглөө., Анкара хот...Юилмаз жирэмсэн эхнэр Нериманыг эмнэлэгт яаралтай хүргэхээр давхиж яваад Өмерийн машинтай мөргөлдөнө. Өмерийн машины арын суудалд түүний жирэмсэн эхнэр Инчи сууж явсан ба тэрээр энэхүү ослын улмаас дутуу төрнө. Хүүхдүүд нэг өдөр төрнө. Тэд бие биенээ анх удаа харж байгаа. Энэхүү золгүй тохиолдол нь Өзгүр, Дениз хоёрын нөхөрлөлийн эхлэл болно. Тэд Анкара хотод бага болон өсвөр насандаа хэд хэдэн удаа тааралдана. Тэд бие биедээ гэнэн багын дурлалаар дурлах ба энэ нь анхны бүтэлгүй хайраар төгсөнө. Тэднийг уулзах бүрд ямар нэгэн хачин гэнэтийн үйл явдал зөвхөн тэр хоёрт ч биш тэдний гэр бүлд мөн тохиолдоно. Тэд хэзээ ч хамтдаа байж чадаагүй. Харин 25 жилийн дараа тэд Истанбулд дахин тааралдана...
Tрэйлер
www.imdb.com/video/withoutabox/vi129604633
Лхагва
19:00-20:25
“Улааханалчууртхонгорминь”, Найруулагч Атиф Юилмаз, Турк улс, Уран сайхны кино, 85’ /4-р танхим/
Танилцуулга
Эмэгтэй хүний хайр болон хайрын тухай төвөгтэй түүх. Хатуу зан авиртай ээжтэй Ашиа охин Илиас гэх хотын дэгжин, хүүхэмсэг залуутай танилцах ба тэд бие биедээ дурлана. Дурлалт хос тэдний харилцааг эсэргүүцэх бэрхшээлийг даван туулж, маш хурдан аз жаргалтайгаар хуримлана. Илиас нэгэн орой үл мэдэх нэг хүнд тусламж үзүүлсэнээр өөрийн Асиа болон тэдний хүү Самет нарыг эргэж ирэхгүйгээр үүрд орхин явна. Энэ явдлын дараа Асиа хүүгээ аван хэн нэгэн танил өөрийгөө умартан тэдэнд туслах хүртэл өөрийн мэдэлгүй үл мэдэх газар руу явна.
Tрэйлер
https://www.youtube.com/embed/2tj578aGPW0
Пүрэв
19:00-20:45
“Азжаргалтайамьдрал”, Найруулагч Юэлмаз Эрдоуан, Турк улс, Уран сайхны кино,105’ /4-р танхим/
Танилцуулга
Риза Сенюрт бол Зул сарын баяраар хамгийн их асуудалд орсон Санта Клаус. Тэрээр Санта Клаус хэн бэ гэдгийг мэддэггүй нэгэн. Үнэн худлыг мэдэхгүй ч тэрээр одоо Санта Клаус болсон. Харин тэрээр хүүхдүүдийн итгэдэг худал түүхээс амьдрал өөрөө ялгарах зүйлгүй хуурамч гэдгийг энэ хугацаанд ухаарна.
Tрэйлер
http://kino-zeit.de/filme/trailer/neseli-hayat
Баасан
19:00-20:55
“Аавхүүхоёрминь”, Найруулагч Чаан Ирмак, Турк улс, Уран сайхны кино,112’ /4-р танхим/
Танилцуулга
Садик бол аавынхаа хүссэнээр хөдөө аж ахуйн инженер болон Аэгэан тосгонд амьдрах гэр бүлээ харж хамгаалах хүслийг зөрчин их сургуульд оюутан байхаасаа улс төрийн идэвхтэй байж, 70-аад оны зүүн жигүүрийн сэтгүүлч болсон дураараа зантай нэгэн залуу. 1980 оны 9-р сарын 12 үүрээр болсон төрийн эргэлтийн үеэр эмч, эмнэлэг олдоогүйн улмаас түүний эхнэр Дэниз хүүгээ хүндрэлтэй төрүүлээд нас баржээ. Урт хугацааны шаналал, шүүх, шоронгийн хорионы дараа Хусэйн аавтайгаа нүүр тулгарахаар Садик 7-8 настай хүү Дэнизийг дагуулан тосгондоо эргэн ирнэ.
Tрэйлер
https://www.youtube.com/embed/KTmrUXNxwWI
Үзвэрийн цагийн хуваарийг Тэнгис Кино Театрын 313105 болон МУЗ-ийн 319017утсаар мөн www.tengis.mn;www.facebook.com/artscouncilmongolia; www.artscouncil.mn; хаягаар орж харна уу.