Наймдугаар сарын 8-нд “Хүй долоон худаг”-т “Даншиг наадам, Хүрээ цам” соёлын наадам хийхээр болжээ. Даншиг наадам болон шашны уламжлалт зан үйлийг сэргээн, хүрээ цамыг дэг сургуулиар нь хийж, жуулчид болон иргэдэд зориулсан олон төрлийн соёлын үйлчилгээ үзүүлэхийг зорьж байгаа аж.