Тайванийн домогт найруулагч Хоу Сяосянь "Хөлсний алуурчин" (The Assassin) бүтээлээрээ Каннын кино наадмаас шилдэг найруулагчийн шагнал хүртлээ. Хоу Сяосянь найман жилийн дараа кино урлагтаа эргэн ирмэгцээ Каннын кино наадмаас шилдэг найруулагчийн шагнал хүртэж буй нь энэ юм.